Турк цэргүүд сири нисгэгчийн цогцсыг доромжилжээ

Туркийн цэрэг Сирийн Засгийн газрын армид цохилт өгч, 115 байрлалыг бөмбөгджээ. Туркийн цэргүүд энэ ажиллагааны үеэр Сирийн армийн “Ми 17” нисдэг тэргийг унагаж, амиа алдсан нисгэгчдийнх нь цогцсыг шившиглэсэн талаар цэргийн шинжээч Бабак Тагвей твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Тэрээр твиттерт оруулсан жиргээндээ Туркийн цэргүүд нисгэгчийн цогцсыг мотоциклоор чирж байгаа зургийг хавсаргасан байсан бөгөөд ийм байдлаар хэд, хэдэн тосгоноор орсон гэж бичжээ. “Р.Т.Эрдоганы алан хядагчид Эль Найрабд зэрлэг балмад авирлаж байна” хэмээн бичсэн байна.

Энэ сарын 10-ны өдөр Сири, Туркийн арми харилцан гал нээж, Туркийн таван цэрэг амиа алдсан. Хариуд нь Турк 100 гаруй байг онилон цохилт өгсөн юм. Туркийн арми Сирид өргөн хүрээтэй цэргийн ажиллагааг эхлүүлснээс хойш энэ сарын байдлаар 12 албан хаагчаа алджээ.

Уг нь Сирийн арми ОХУ, Туркийн гэрээнээс хамааралгүйгээр Идлиб мужид алан хядагч бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж газар нутгаасаа хөөх зорилготой байсан ч ийнхүү Туркийн цэрэгтэй мөргөлдсөн байна. Кремль хийсэн мэдэгдэлдээ Идлибт үүсээд байгаа нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. zawaan hvvrnvvd ymda

    0 0 Хариу бичих