Ц.Сандуйг хорих хугацааг энэ сарын 29 хүртэл сунгажээ

Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг энэ  сарын 11-нд ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцжээ. Улмаар хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг энэ сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан байна.

Харин А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэлэлцэх явцад өмгөөлөгч Э.Хашчулуун, Б.Мэргэн, М.Ариунболд нар тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзжээ. Тиймэээс асуудлыг дахин хэлэлцэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж, А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ЯЛЫГ НЬ НЭМЭЭД ХЭРЭГГҮЙ ХЭВЭЭР ҮЛДЭЭЧИХ

    0 0 Хариу бичих