З.Энхболд: Миний оронд Ө.Шижир Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллахаар болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр "Сэтгүүлчид та бүхнийг цуглуулсан шалтгаан гэвэл ажлаа өгөхөөр болсноо мэдэгдэж байна. Гурван сарын дараа сонгуулийн ажил эхэлнэ. Түүндээ бэлтгэх, төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэсэн учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө гэж бодож байна. Янз бүрийн цуурхал гарч байгаа учраас албан ёсоор мэдээлэл хийж байгаа юм" гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх мэдэгдлийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та аль тойргоос УИХ-д нэр дэвшихээр төлөвлөж байгаа вэ?

-Хаанаас ч нэр дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ. 

-Та сонгуулиас өмнө намдаа ямар нэгэн албан тушаал хаших уу?

-Би АН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Энэ оны эхнээс С.Эрдэнэ даргын орон тооны бус зөвлөх болсон. Энэ ажлаа бол хийнэ. Намынхаа нийт сонгуулийн ажилд оролцоно.

-Таныг Ерөнхийлөгчтэй таарамжгүй харилцаатай байгаа гэсэн мэдээлэл гарсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Ерөнхийлөгч "Сонгууль дөхөж байгаа учраас юм аа хий дээ" гэж хэлсэн. 

-Таны оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах хүн тодорсон уу?

-Миний оронд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир маргаашнаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллана


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Энэ Зи зайлбал таарна, төрийн гай

    0 0 Хариу бичих
  2. Энэ мэт ховшийн хутгуурыг л сонгохгүй юм шүү ард түмээн. Тавантолгойг аварсан гэдэг бол харьцангуй асуудал. М.Энхсайханы саяхан өгсөн комментийг олоод харчихаарай.

    0 0 Хариу бичих
  3. За за, манай Де-факто Ерөнхийлөгч маань ажлаа өгч байгаа юм байна. Одоо нөгөө Де-жюри Ерөнхийлөгч Батлага маань баактлана даа. Яаж ажлаа хийнэ ээ.

    0 0 Хариу бичих
  4. ene tuuchiigiin helj yarj baigaa baschig unend oirtono .chi hotoos bol garna naymdorjin toirogt devsheed uls torch gedgee haruulaarai chi l naymdorjin bagig huulj chadna

    0 0 Хариу бичих
  5. төрд хэрэгтэй шудрага хүн З.Энхболдыг дэмжинээ

    1 0 Хариу бичих
  6. Erunhiilugch Taigan Enkhbold 2 Ardchilsan namiin dargiin suudliig Erdenees bulaaj awah geed ulairch bna.Erdene darga bolgoomjtoi bgaarai.naad 2 chin bol hog nowsh gedgiig sain sanaj yawhad iluudehgui shu.

    0 0 Хариу бичих
  7. НААД ОРДНЫ ТАЙГАН ЧИНЬ ЭРДЭНЭ-г НУХАХААР ОЙРТОЖ БАЙНА ДА.

    1 0 Хариу бичих
  8. З.Энхболдыг дэмжицгээе

    1 0 Хариу бичих