Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй

Замын-Үүдэд тусгаарлагдсан коронавирусийн сэжигтэй зорчигчийн шинжилгээний хариу сөрөг гарлаа. “Хөх хот-Эрээн-Улаанбаатар” чиглэлийн 33-р галт тэрэг 2020.02.11-ний өдрийн галт тэргэнд нийт 106 зорчигч байсан бөгөөд тус зорчигчдоос нэг иргэн 37,4 хэмийн халуунтай байсныг тухайн өдөр сорьц шинжилгээг ХӨСҮТ-рүү өгсөн.
Тэгвэл тус шинжилгээний хариу сөрөг гарсан тул тусгаарлагдсан зорчигчдыг Улаанбаатар хот руу буцаах арга хэмжээ авч, тус иргэдийг 14 хоног гэрээс гарахгүй байх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг зөвлөмж өгсѳн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)