Түр хугацаагаар мах экспортлохгүй

БНХАУ-аас гаралтай коронавирусээс урьдчилан сэргийлэхээр Монгол Улс хилийн хориг тавьж, зарим бүтээгдэхүүний экспортоо зогсоогоод байгаа юм. Үүний нэг нь махны экспорт юм. Одоогийн байдлаар дотоодын махны хэрэгцээг тогтвортой байлгахын тулд экспортыг гуравдугаар сарын 2 хүртэл зогсоогоод буй.

Энэ онд Монгол Улс  20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцсон. Үүнийхээ долоон сая малыг буюу 174 мянган тонн мах экспортлох боломжтой гэж тооцсон юм.

Өнгөрсөн онд гэхэд Монгол Улс махны экспортоос 132.2 сая ам.доллар олсон. Эдгээрийн 57.7 сая ам.доллар нь адууны мах байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Мах экспортлоод байгаа юм шиг ойлголт их байдаг их ч валют ордог гэж мэдээлэх юм хятадын компани хятад хүн манай улсад үйлдвэрлэл явуулаад эх орондоо л мөнгөө өгдөг ш дээ энэ бизнес мөн үү

    0 0 Хариу бичих
    • борц хийх гэж их оролдсон. хийгээд их зарсан ч байх. гэхдээ их хачин. хийсэн ижил борцоо олон янзын пакетанд савлаж зарна.

      0 0
    • махыг яг зах руу орох замд нь тосож бүгдийг нь худалдаад авдаг. тэгээд өөрийхөө үнээр зардаг.

      0 0
    • хятадууд мэддэг тийм бүлэглэлүүд хятадад байдаг юм байна. хойд мужийн. бараа авч дараад, хомсдол үүсгэж барааны үнээ нэмж зардаг. энэ бүлэглэл манайд ороод ирчихсэн болтой.

      0 0
    • манай улс дотор иргэд хооронд бизнес атгаад

      0 0
    • офшор хятад бизнес.

      0 0