Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир ажлаа хүлээж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр ажлаасаа чөлөөлөгдөх болсон тухайгаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргажээ. Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэсэн байна. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ө.Шижир З.Энхболдоос ажлаа хүлээн авлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Үнэн шүү, Ц.Хүрэлбаатар, Нарантуяа гэсэн сайн гишүүдийг дахин сонгоцгооё

    0 0 Хариу бичих
  2. Зи.Энхболд мэтийн луйварчдыг сонгохгүй шүү ард түмээн. Ц.Нямдорж, Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ, С.Бямбацогт, Даваасүрэн нарын шударгын дүр эсгэсэн хутгуурууд, Батзандан, Лу.Болд нарын худлаа гарууд, за тэгээд бүх ЖДҮ-чид, Батэрдэнэ аварга, А.Сүхбат, Жавхлан, Ж.Мөнхбат нарын эргүү, балайчууд, эргээд УИХ-д орох гээд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд байгаа Г.Уянга нарын балайчуудыг бид сонгохгүй ээ. Харин, одоогийн УИХ-ийн гишүүдээс зарим нэг чадвартэй хүмүүсийг дахин сонгох хэрэгтэй. Эднүүс бол, Баасанхүү, Мөнхоргил, Нарантуяа, Нямбаатар, Хүрэлбаатар, Цогтбаатар, Энхамагалан (тогдгор нь биш, нөгөөх нь). Мөн, Тэмүүжин, Гантөмөр нарын хуучны УИХ-ийн гишүүдийг буцааж авчрах хэрэгтэй.

    1 0 Хариу бичих