Төрийн албаныхны ажлын байрны архидалт дахин нэг хүний аминд хүрлээ

Төрийн албаныхны ажлын байрны архидалт дахин нэг хүний аминд хүрлээ. Ингэхдээ бүр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед төрийн албаныхан ажлын байран дээрээ архидаж, нэг нь амиа алджээ. Тодруулбал, өнөөдөр 04.00 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Иргэн автомашиндаа нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажилласан байна. Ингэхэд тус аймгийн иргэн 30 настай эмэгтэй “Б” гэгч нас барсан нөхцөл байдалтай байжээ. Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад нэр бүхий субьектүүд Засаг даргын газрын аль нэг өрөөнд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.  Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоохоор Шүүх эмнэлэгт задлан шинжилгээг томилон шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна” гэсэн юм. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар нэгэн байдлаар бүлэг бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурсан асуудал тогтоогдвол цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүст хариуцлага хүлээлгэхээр шалгаж байна гэдгийг ч нэмж хэлэв.

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар яаман дээрээ архидан согтуурч, нэг нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнөөдөр ч шийдэгдээгүй байгаа. Энэ хэрэг явдлын дараагаас эхлэн төрийн байгууллагуудад шалгалт хийж, ажлын байран дээрээ архидан согтуурах асуудал гаргахгүй байх тал дээр хяналт чангарна гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилогдсон ажлын хэсгийнхэн хэлж байв. Бүр Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглож байгаа. Нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулахаар болсон билээ.

Гэтэл Монголын хууль гурван хоног гэдгийн адилаар нөгөө хяналт, шалгалт нь мартагджээ. Энэ нь төрийн албаныхны архидаж, хэн нэгнийхээ аминд хүрсэн ээлжит хэргээс харагдаж байна. Тэгэхдээ бүр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ямар нэгэн байдлаар бөөгнөрөл үүсгэхийг хориглосон энэ үед ийм хэрэг гарсан нь төрийн албаныхны ажлын байрны архидалт гаарсны илрэл юм.

.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

  1. МҮОНРТн дарга Нинж гэж архичин авгай үүдниихээ камэрийг хаалгацан байнга архидаж бдаг

    1 0 Хариу бичих
    • Тийн шдээ хошного минь

      0 0
  2. ТӨРИЙН АЛБА ЧНЬ АВИЛГАЧИД ҮЕ УДМААРАА ҮҮРЛЭСЭН БУЗРЫН САЛБАР БОЛСОНШҮҮДЭЭ..ШУДАРГААР ҮНЭНЧЭЭР ЯВСАН БҮХЭН ХОХИРОГЧ БОЛООД БАЙГААШҮҮ...!!!

    0 0 Хариу бичих
  3. Toriin albani darga yydnii kameraa haalgaj bd zad arhiddag MYONTV Ninj gj arhichin avgai bas halzan tolgoitoi arhichin bandi

    0 0 Хариу бичих
  4. УЛС ДАЯАР ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСАН ЭНЭ ҮЕД ОНЦГОЙ ҮЕД АЖЛЫН БАЙРАНДАА БАЙТУГАЙ ОРОН ГЭРТЭЭ Ч АРХИДАН СОГТУУРЧ БОЛОХГҮЙ ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛТНУУД АЖЛЫН БАЙРАНДАА АРХИДАН СОГТУУРЧ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН НЬ БАЙЖ БОЛШГҮЙ ОНЦ ХҮНДРҮҮЛЖ ҮЗЭХ АСУУДАЛ !!! НЭН ДАРУЙ ОГЦРУУЛЖ АЖЛААС НЬ ХАЛЖ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ !!!

    0 0 Хариу бичих
  5. Arxi ch buzar shuu. Medeej gadnii nuluutei bga baix gej taaj bna. Xaramsaltai yum bolje. Um ma ni bad me hum.

    0 0 Хариу бичих
  6. Засгийн газар огцрох хэрэгтэй. Нэг биш удаагийн учрал. Төрийн албанд улс төрийн зорилгоор албан тушаалд намын харьяалалаар эрх баригч нам андгай өргөсөн хүнээ буруу сонгосон гээд ярих зүйл их бна. Хүүк огцрох хэрэгтэй нэг биш учрал

    0 0 Хариу бичих
  7. Онц баидал зарласан баихад дарга нар хүн дарамталж архи уугаал ёстои архины лүүнүүд юмаа

    1 0 Хариу бичих
  8. Hobd aimagt ajil dre arhidah yabdal herees hetersen.zdtgazar er emgui arhichid.

    0 0 Хариу бичих
  9. Монгол эрчүүдийн зугаа цэнгэл хэтэрчээ.

    1 0 Хариу бичих
  10. Одоо яаая гэхэв дээ Л болж дэ (Архидалт)

    0 0 Хариу бичих
  11. altainhan ch er em hugshin zaluugui l arhind durtai uls daa

    0 1 Хариу бичих
  12. дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй

    0 0 Хариу бичих
  13. Энэ архийг яагаад онц байдал зарлачаад байхад зараад бар цэнгээний газар ажиллуулаад байгаан бэ. Балиар соелгүй дураараа нөхөд нь архидан согтуурч гэртээ муухай өвчин авааачвал яаахуу. Хэний эрх ашгийн үүднээс архи бар цэнгээний газраа ажиллуулаад байгаан бэ?

    2 0 Хариу бичих
  14. дээрээ хориг тависан хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа юм алгадаа

    0 0 Хариу бичих
    • Орон нутаг монгол улс ын нэгж шүү дээ.яагаад дур зоргооравирлаад аод түмнийг доромжлоод байгаа юм.гарахгүй зүйл алгаа газар ухах хууль дүрэм зөрчих бүх муу муухай зүйл бүрэлдээд бхад хэоэх хийх хүн байхгүй аймаг засгийн том мэдэлтэнгүүд байгаад байх юм хэн энэ улсад арга хэмжээ ааах юм бэ.эрх мэдлээ хэтрүүлсэн орон нутгаа хөгөжүүоэхгүй эрдэс баялаг хэрэгтэй бүгдийгүхэн таран хийж байгаа мэдэлтэнгүүдийг орон эутаг

      0 1
  15. Onts baidal ntr neeh sur sur yariad arhia buren horigdoggui hulduu tolgoi jonhu hurlee 2

    0 0 Хариу бичих
  16. Ажилтай цогтой золбоотой Хайран дүү минь харамсалтай байна

    1 1 Хариу бичих
  17. Ажлын байрны бэлгийн дарамт харагдаад байна даа.30 настай залуу эмэгтэйг архи зөөлгөх нэрээр дуудаж..

    0 2 Хариу бичих
  18. Засаг даргаа ?????????????? Засаг дарга нь тэгээд ГБХЗХГ-ын ажилтаг , мэргэжилтэнтэйгээ архидсан гэв үү????? захирах захирагдах ёсон хаана бна.

    0 0 Хариу бичих
  19. Махбал алуурчин шд

    0 0 Хариу бичих
  20. Энэ хүнийг МАН-н дарга Амарбаясгалан дэмжиж дээш гаргасан дархлагдсан алуурчин болсон байна.

    0 1 Хариу бичих
  21. Засгийн газрын орон нутгийн хэлтэсийн дарга зоригтбаатар гэж салбагнасан эр байдгийн тэрэнтэй хариуцлага ярих хэрэгтэй орон нутгийн засаг захиргааны байгууллагаа удирдаж хянаж чадахгүйн л шинж ш д

    0 0 Хариу бичих
  22. Тэр дарга нэртэй лалрыг бууд муу вмны 9 шид нь бүрдсэн амьтан вэ

    0 0 Хариу бичих