МАСКТАЙ ДЭЛХИЙ: Коронавирус хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчлөв

Шинэ төрлийн вирусийн дэгдэлт анх Хятадаас эхэлж хоёр сарын хугацаанд дэлхийн 48 оронд тархан халдвар авсан хүний тоо 78 мянга давлаа. Халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Азийн зарим улсууд цагаан сарын баяраа цуцалж, Венецийн багт наадам хойшилж, Европын томоохон хотуудаар аялах жуулчны урсгал хаагдав.

Гэрэл зурагчдын дуранд дэлхийн хотуудын амны хаалттай амьдрал хэрхэн туссаныг сонирхуулья.

Хятадын цагаан сарын баярын өдөр Бээжин хотын гудамж. Энэ жил Хятадын эрх баригчид томоохон хотуудад болох баярын арга хэмжээг цуцалжээ /2020.01.26/

Кевин Фрэйер / Getty Images

Ухан хотын оршин суугч хурдын замыг хөндлөн гарч байна. Вирусийн эхний дэгдэлт тус хотод 2019 оны 12-р сарын сүүлчээр бүртгэгдсэн юм /2020.02.03/

Getty Images

Испанийн гудамжны зураг. Барселон хотод болох Дэлхийн хөдөлгөөнт холбооны конгрессыг коронавирусийн улмаас цуцласны дараа уг зургийг зуржээ /2020.02.20/

Europa Press News/Europa Press via Getty Images

Капенгод болсон олон нийтийг хамарсан хуримын ёслол. Өмнөд Солонгост ийм хурим 1960 оноос хойш зохиогдож байна. Энэ жил дөрвөн мянган хос гэрлэжээ /2020.02.07/

Woohae Cho/Getty Images

Шанхай хотын худалдааны төв гудамж /2020.02.16/

REUTERS/Aly Song

 Кодоньо хотын гудамж эзгүйрэв. Итали улс вирусийн халдвар тархалтын тоогоороо гуравт орж байна /2020.02.22/

IPA/ABACAPRESS.COM 

Коронавирусийн голомтоос авчирсан украйн иргэдийг Полтава мужийн Новые Санжари тосгонд тусгаарлав. Харин нутгийн оршин суугчид энэ шийдвэрийг эсэргүүцэн хорио цээрийн дэглэм тогтоосон сувиллын газар хүрэх замыг хааж эмх замбараагүй байдал үүсгэв /2020.02.20/

REUTERS/Valentyn Ogirenko

Сөүл дэх парламентын танхимыг халдваргүйжүүлэв. Үндэсний ассемблейн гишүүдээс халдвар авсан хүн илэрсний дараа чуулганы нэгдсэн хуралдаан цуцлагдсан юм /2020.02.25/

Yonhap via REUTERS

Хонконгийн захын худалдаачин ариун цэврийн цаасаа нөөцөлж байна. Хоёрдугаар сард, Хятадын нэгэн хотод зэвсэгт этгээдүүд дэлгүүрт халдан жорлонгийн цаас хулгайлсан хэрэг гарчээ /2020.02.08/

REUTERS/Tyrone Siu

Иранчууд Кум хотод байрлах Фатима Масумийн бунхныг халдваргүйжүүлж байна. Тус улсад халдварын 139 тохиолдол бүртгэгдсэнээс 19 хүн нас баржээ/ 2020.02.25/

EPA-EFE/MEHDI MARIZAD

Сингапурын хүнсний дэлгүүрт. Тус улсын эрх баригчид вирусийн аюулаас сэргийлэх онц байдлын түвшинг нэмэгдүүлсний дараа иргэд хүнсээ нөөцөлж эхлэв /2020.02.08

REUTERS/Edgar Su

Ухань хотоос ирж буй индонези иргэдийг ариутгаж буй нь. Дараа нь тэднийг Натан аралд байрлах цэргийн баазад хорио цээрийн дэглэмд оруулсан юм /2020.02.02/

Antara Foto via REUTERS

Жуулчдын хөл тасардаггүй Венецийн төв талбай. Италид шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт гарсны дараа Венецийн багт наадам цуцлагдаж, зарим хотод аялал жуулчлалын газрууд хаагдсан байна /2020.02.25/

AP Photo/Renata Brito

 Казальпустерленго хотын нэгэн супермаркетын гадаа. Италид вирусийн халдварын улмаас амиа алдагсдын тоо 12 болов /2020.02.23/

REUTERS/Guglielmo Mangiapane

"Diamond Princess" аяллын хөлөг онгоцоос АНУ иргэдээ авахыг сурвалжлахаар хүлээж буй сэтгүүлчид. Хоёрдугаар сарын 3-наас хойш Японы Йокохама боомтод хорио цээрийн дэглэмд ороод буй онгоцонд халдвар авсан хүний тоо 705 болжээ /2020.02.16/

Carl Court/Getty Images

Милан хотын Дуомо сүмийн гадна талбай. Италид CoVid19 вирусийн халдвар авагсдын тоо 300 давлаа /2020.02.24/

IPA/ABACAPRESS.COM


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)