Улай, Марина Абрамович нарын “түүх” бүтээсэн үзүүлбэрүүд

Өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр дэлхийн дүрслэх урлаг, орчин үеийн контемпорари урлагийн уран бүтээлчид, сонирхогчдын хувьд харамсалтай мэдээ дуулдсан нь уран бүтээлч Улай хорт хавдарын улмаас 76 насандаа таалал төгссөн мэдээ байлаа.

Улай, Марина Абрамович нарыг мэдэхгүй энгийн хүн ч орчин үед ховор биз ээ. Салсныхаа дараа анх удаа дахин хамтдаа перфонманс үзүүлсэн бичлэг дэлхий дахинд олон сая хүнд хүрч, зүрх сэтгэлийг хөдөлгөсөн билээ.

Улай гайхалтай чөлөөт сэтгэлгээтэй уран бүтээлч байлаа. Түүний чөлөөт сэтгэлгээний дуу хоолой өрнийн контемпорари урлаг хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Тэдний хамтдаа үзүүлсэн хамгийн алдартай перформансуудыг танилцуулъя. 

Үзүүлбэрийн нэр: AAA-AAA (performance RTB, Liege), 1977 он.

Үзүүлбэрийн нэр: Relation in Time, 1977 он.

Үзүүлбэрийн нэр: Breathing In/ Breathing Out, 1977 он. 

Үзүүлбэрийн нэр: Rest Energy, 1980 он. 

Үзүүлбэрийн нэр: Nightsea Crossing (Documenta 7 Kassel, 7 days), 1982 он. 

Тэдний хамтдаа бүтээсэн үзүүлбэр бүхэн амьдралын үнэн, хүний дотоод мөн чанар, дотоод дуу хоолойн эрэл хайгуул байлаа...

Хятадын "Цагаан хэрэм" 1988 он.

Улай, Марина нар 1976 оноос хамтран контемпорари урлагийн үзүүлбэрүүд хийж эхэлсэн. Харин хамгийн сүүлийн перформансаа тэд 1988 онд хамт хийн, салсан гэдэг. 45 настай Улай говиос, 42 настай Марина Шар тэнгисээс 2500 км зам туулан өөд өөдөөсөө алхсаар Хятадын Цагаан хэрэмийн төвд уулзан, тэврэлдээд, “Баяртай!” гэж нэгэндээ хэлжээ.

Тэд дахин хамтдаа... 2010 он.

Эмэгтэйн урд ирэх хүмүүс ээлжилж, солигдсоор. Олон хүмүүстэй ширтэлцсэний дараа өмнөө суусан хэн нэгнийг босон явах хойгуур улаан даашинзтай эмэгтэй хэсэг амсхийж доош харав. Энэ хооронд өндөр, хижээл насны нэгэн эр түүний өмнө ирж суусан байлаа. Доош харж суусан эмэгтэй өнөөх эрийг эгцэлж ширтээд зогтусав. Удалгүй нүүрэнд нь инээмсэглэл тодорч, хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирлээ. Эрэгтэй толгой сэгсрээд, хөнгөхөн инээмсэглэв. Эрэгтэйн нүдэнд ч мөн адил нулимс цийлэлзэнэ. Хэсэг хугацаа өнгөрөхөд эмэгтэй хоёр гараа ширээн дээр алгуурхнаар сунгахад хижээл насны эр гараас нь атгалаа. Энэ үед байгууламжид байсан хүмүүс бүгд дуугаа хураан, хөдөлгөөн нь удаашрав. Зөвхөн гэрэл зургийг аппаратны дуу чагхийж, гэрэл гялсхийнэ. Хэдхэн мөчийн дараа эрэгтэй нь босож явав. Улаан даашинзтай эмэгтэй нулимсаа арчин үлдлээ. Түүний өмнө дахиад л өөр нэгэн ирж суув...

Харин дээр дурьдсан үйл явдал бол 2010 онд Марина Абрамовичийн перформансын үеэр болсон билээ. Марина Абрамович 22 жилийн өмнө салсан нөхөртэйгээ өөрийн үзүүлбэрийн үеэр уулзсан нь тэр байлаа. Тэд үнэхээр л төгс төгөлдөр хагацсан билээ. 

 

 

  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)