Дэлхий дээрх эмийн түүхий эдийн 90 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг

Коронавирус ба үйлдвэрлэл

Коронавирусийн тухай ДЭМБ анх мэдээлснээс хойш 63 хоног өнгөрөхөд дэлхийн 77 улс оронд нийт 90,433 тохиолдол бүртгэгдээд байна.

Эдгээрээс 48.1 өвчтөн эдгэрч, одоогоор 41.7 мянган хүн эмчлүүлж байна. Нийт нас барсан тохиолдол 3,119-д хүрс-нээс БНХАУХятадад 2,944 хүн, бусад улсуудад 175 хүн нас баржээ.

Энэ оны эхэнд Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас гаргасан тайланд 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.5-2.9%-д хүрнэ, үүний дотор хөгжиж буй орнуудын өсөлт 3.8-4.1%-д хүрнэ гэж төсөөлж байлаа.

Коронавирус гэсэн  вирус дэлхийн зах зээлийг донсолгож, дэлхий нийтийн ханган нийлүүлэлт, логистикийн сүлжээг тасалдуулан олон улсын худалдааг хумихад хүргээд байгаа нь гарцаагүй үнэн юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-аас дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өнгөрсөн долоо хоногт шинэчлэн тооцож гаргажээ.

Тэдний гаргасан таамаглалаас үзвэл өмнө нь 2.9%-ийн өсөлтөд хүрнэ гэж үзэж байсан төсөөллийг 2 дахин бууруулж 1.5%-д хүрнэ гэж шинэ таамаглал дэвшүүлээд байна.

БНХАУ-д гарсан коронавирусийн улмаас тус улсын эдийн засгийн өсөлт саарч энэ нь дэлхийн бусад улс оронд нөлөөлж эхлээд байна. Нүүрс, төмрийн хүдрийг эрэлтийг хангадаг урд хөрш нийлүүлэлтээ хязгаарлав. Мөн эсрэгээрээ дэлхий дээрх эмийн түүхий эдийн 90%-ийг БНХАУ-д нийлүүлдэг нь дэлхий нийтээр эмийн хомсдол үүсгэх эрсдэл дагуулж байна хэмээн анагаах ухааны чиглэлийн судлаачид таамаглажээ.

БНХАУ-ын  аж үйлдвэрлэлийн салбарын төлөв байдлыг сар тутам тооцон гаргадаг тус салбарын Purchasing Managers Index-ээр илэрхийлдэг.

БНХАУ-ын  статистикийн байгууллагаас гаргасан 2 дугаар сарын тоо мэдээллээс үзвэл 2020 оны 1 дүгээр сард 50.0 хувьд хүрч байсан уг индекс 2-р сарын байдлаар 35.7 хувьд хүрч, бүхий л цаг үеийн хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ.

Коронавирус гарахаас өмнө судалгааны Ройтерс агентлагийн шинжээчид 2 дугаар сарын үзүүлэлтийг 45 хувьтай гарна гэж төсөөлж байсан юм.

Нэг л жишээ дурьдахад АНУ нь Эмийн түүхий эдийн 90 орчим хувийг БНХАУ-аас нийлүүлж авдаг тул тус улс энэ төрлийн үйлдвэрлэл болон нийлүүлэлт хумигдвал дэлхийн өнцөг булан бүрт мэдрэгдэж эхлэх бололтой. "Манай олон эм Зүүн Өмнөд Азийн орнуудад үйлдвэрлэгддэг тул эдгээр үйлдвэрүүд хаагдсаны улмаас тасалдсан хэмээн Emory анагаах ухааны сургуулийн судлаач Брюс Рибнер тайлбарлажээ.

 Нүүрс, төмрийн хүдрийг эрэлтийг хангадаг урд хөрш нийлүүлэлтээ хязгаарлав. Мөн эсрэгээрээ дэлхий дээрх эмийн түүхий эдийн 90%-ийг БНХАУ-д нийлүүлдэг нь дэлхий нийтээр эмийн хомсдол үүсгэх эрсдэл дагуулж байна хэмээн анагаах ухааны чиглэлийн судлаачид таамаглажээ.

Цар тахлын үед хоёр долоо хоногоос нэг сарын  хугацааны хангамжийг хадгалах нь зүйтэй юм гэж Юта мужийн Эрүүл мэндийн их сургуулийн Эмийн мэдээлэл, дэмжлэг үзүүлэх үйлчилгээний бодлогын захирал Эрин Фокс “ABC” агентлагт ярьжээ. Гэхдээ эм хадгалах нь тийм ч сайн зүйл биш бөгөөд эмийн зах зээлийн  хомсдолд нөлөөлж магадгүй юм гэсэн байлаа. 

Коронавирус ба хямрал

2008 онд тохиолдсон дэлхийн эдийн засгийн хямрал ойртож байгааг хамгийн оновчтой таамаглаж чадсан эдийн засагч бол Ноурель Рубини юм. 

Түүнийг "Хямралын шинжээч" гэж судлаач, шинжээчид нэрлэдэг.

Н.Рубини одоо үргэлжилж байгаа халдва-рын тархалт, үүний улмаас дэлхийн эдийн засагт учирч буй эрсдэл, уналт хир удаан үргэлжилж болзошгүй талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн нийтлэл бичсэнийг нь Financial Times сонинд 2 дугаар сарын 26-ны өдөр нийтэлжээ.

Нийтлэлийн гол санааг 3 өгүүлбэрээр товч илэрхийлбэл:

- Халдварын тархалт амар буурахгүй, багагүй цаг хугацаа шаардагдах;

- Халдварын улмаас Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд 2.5-4.0%-ийн орчимд байх болно;

- Төсвийн бодлогын арга хэрэгслийн үйлчлэл аажим нөлөөлж, удаан хугацааны дараа үр дүнд хүргэх тул дэлхийн эдийн засаг   хурдан сэргэхгүй, сэргэлт удаан байх болно гэж үзжээ.

Коронавирус ба Испани ханиад

 Короновирусийг 3,4 хувийн үхлийн аюултай байгаа нь өмнө гарч байсан SARS өвчнийг давж 50 орчим сая хүн нас барсан Испанийн цар тахалтай ойролцоо хэмээн АНУ-ын эрүүл мэндийн Inverse сайтад бичжээ. Тус эх сурвалжид бичсэнээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Испани томуугийн үеэр 1918- 1919 онд буюу жил хагасын дотор манай гаригийн 29.5% буюу 50 сая хүн халдварлаж байсан аж. Уг цар тахлыг 1918 оны 5-6 сард дайн болж байсан завсрын бүсийн Испани улс анх мэдээлсэн бөгөөд тус улсын нийт хүн амын 39% хүн буюу 8 сая хүн халдвар авчээ. Дэгдэлтэнд 20- 40 насны залуучууд голчлон нэрвэгдэж хүүхэд өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх нь элбэг байсан байна.

Зам тээврийн хөгжил цэцэглэж байсан тэр үед галт тэрэг, хөлөг онгоц, агаарын тээврээр уг өвчин хурдтай тархаж зарим улсад сургууль, үзмэрийн газрууд кино театр, шүүх хурал, сүм зэрэг олон нийтийн газруудыг бүтэн жилээр хааж байсан мэдээлэл байна.

 Короновирусийг 3,4 хувийн үхлийн аюултай байгаа нь өмнө гарч байсан SARS өвчнийг давж 50 орчим сая хүн нас барсан Испанийн цар тахалтай ойролцоо хэмээн АНУ-ын эрүүл мэндийн Inverse сайтад бичжээ.

Энэ цар таxлын үүсгэгчийн нэн эртний өвөг омог харааxан мэдэгдээгүй байна. 1990-ээд оны эхээр судлаачид энэ цартаxлын үеэр шувууны томуугийн вирүс биологийн зүйлийн саадыг нэвтэрч шувуунаас гахайнд, мөн хүнд дамжин тархсан байж болох юм гэж үзэж байв. Гэвч 1990-ээд оны эцэст Таубэнбэргээр удирдуулсан судлаачид 1918 оны цартаxлын үүсгэгч вирүсийн удмын материалыг ялгаж чадсанаар нарийвчилсан судалгаа хийх боломжтой болсон. Тэд вирүсийн 8 генийн секвенс хийж амин хүчлийн дарааллыг тогтоогоод шувууны томуугийн вирүсийнхтэй төстөй байна гэж дүгнэсэн. Гэхдээ энэ цартаxлын үүсгэгч омгийн гарал үүсэл бүрэн гүйцэд эцэслэн тайлагдаагүй байна. Өнөө хүртэл хийгдсэн төрөл бүрийн шинжилгээгээр 1918 оны омог зүйлийн саадыг даван хүн амын дунд тархсан шувууны томуугийн вирүс, эсвэл реассортант вирүс, мөн холимог омог ч байж болох юм гэсэн хэлэлцүүлэг судлаачдын дунд үргэлжилсээр байгаа гэдгийг Монголын халдварт өвчин судлалын Монголмед сэтгүүлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Л.Энхбаатар нийтлэлдээ дурьдсан байлаа.

Тэр үед вирусын эсрэг эмүүд байдаггүй байсан бөгөөд Испани ханиадыг оношлох ямар ч арга байсангүй. Өнөөдөр бид 1918 оныхоос  ханиадны халдварыг хянах, оношлох, удирдах боломжтой болсон хэдий ч өнөөгийн ертөнц илүү хөл хөдөлгөөнтэй, нягт байгааг дурьдах хэрэгтэй.

 

Ашигласан материал:  www.who.int    www.inverse.com www.mongolmed.mn

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Аргагүйдээ химийн үйлдвэрүүд нь хятадад байхад. Бүх улс орон түүхий эдийн шууд хамааралтай...

    0 0 Хариу бичих