Дэлхийн хэмжээнд 449 цөмийн тогоо ажилладаг

Дэлхийн эрчим хүчний 11 хувийг цөмийн үйлдвэрлэлээр бүрдүүлж байна. Нийтдээ 449 цөмийн тогоо ажиллаж байгаа юм. Чернобылийн ослоос хойш улс орнууд цөмийн үйлдвэрлэлд болгоомжтой хандах болсныг 2011 оны Фүкүшимагийн гамшиг улам баталгаажуулсан. Түүгээр ч барахгүй станцуудын цөмийн хаягдлыг хэрхэх вэ гэсэн асуудал дагуулж байгаа тул олон улсын хэмжээнд атомын эрчим хүчнээс татгалзах хандлага ажиглагдах болсон. Гэтэл дэлхийн дулаарлыг багасгахын тулд  нүүрсний хэрэглээг багасгаж, цөмийн эрчим хүч ашиглах ёстой байдаг. Энд хятадууд л эрчимтэйгээр атомын эрчим хүчний хүчин чадлаа нэмж байгаа. 

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн гаргасан мэдээллээр:

1. АНУ – 96 цөмийн тогоо нь тус орны эрчим хүчний 20%-ийг үйлдвэрлэдэг.

2. Франц – 58 реактор нь түүний эрчим хүчний 75 хувийг гаргаж байна. Гэхдээ францууд цөмийн тогооны хамаарлаа 25 хувиар буулгах эрмэлзэлтэй.

3. Хятад – 48 реактор

4. Япон – 37 реактор

5. Орос – 36 реактор


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)