“Бүтэн амьдрал” бүтсэн нэг түүх

“Хүлэгү” болон “Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл “Бүтэн амьдрал” олон ангит кино өнгөрсөн сарын 15- наас “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Зургаан сарын турш үргэлжилж буй нүсэр зураг авалттай 24 ангит уг киноны зохиолыг БНСУ-ын KBS телевизээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч, Монголын нийгмийн хэв маяг, онцлогт тохируулан хөрвүүлж бүтээжээ. Киноны гол дүр Номинд тоглосон “Х-ТҮЦ” продакшны жүжигчин З.Ононтой ярилцлаа. Тэрээр “Олон өдрийн бодол, тэсвэр тэвчээр, оролдлого зүтгэлийн дүнд энэ дүрийг бүтээх гэж хичээлээ. 400 гаруй үзэгдэл тийм ч амар даваа байгаагүй ээ. Номин хэмээх бүсгүйг сэтгэлийнхээ гүнээс мэдэрч, тийм хүнийг амилуулж, сэтгэл хөдлөл бүрийг нь илэрхийлж тоглоход асар их зүтгэл шаардагдсан. Бидний энэ бүтээл заавал нэг зүйлийг бодогдуулна гэдгийг амлая. Киноны маань хэсэг бүр амьдралын тухай эргэцүүлэх боломжийг олгоно. Ямар сайхан хайраар энэ ертөнцөд мэндэлж, ямар гайхалтай хайраар өөрийнхөө амьдралыг бүтээж буйгаа та ойлгох болно” хэмээн онцолсон юм.

“Бүтэн амьдрал” кинонд тоглох саналыг анх тавихад хэрхэн хүлээж авсан талаараа яриагаа эхлүүлье.

Өнгөрсөн зургадугаар сард “Хүлэгү” пикчерсээс “Бүтэн амьдрал” кинонд тоглох санал тавьж, ирж зохиолоо уншиж үзэх үү гээд холбогдсон. Кинонд тоглох санал аваад их эмээж байлаа. Тухайн үед би төрөөд удаагүй, бага хүүхэд маань зургаан сартай байсан. Гэхдээ өмнө нь олон ангитай киноны гол дүрд тоглож үзээгүй учраас ямартай ч зохиолоо уншиж үзье гэж бодсон. Зохиолоо үзээд эхэндээ сүрдсэн шүү. Хамгийн гол нь зохиолын дүрээ бодоход нэлээд туранхай байхаар байдаг. Гэтэл би 80 кг нэлээд давсан жинтэй байсан. Кино зохиол нь таалагдсан учраас хамгийн түрүүнд эрчимтэй турах арга хэмжээг авч 20 кг хассан. Наймдугаар сард кино зураг эхлэхээр “Хүлэгү” пикчерсийнхэнтэй уулзахад “Хүн ингэж дайчин байж, турж болдог юм байна шүү” гэж гайхацгаасан. Би зохиолоо анх уншсан цагаасаа л Номингийн дүрд бэлдэж эхэлсэн. Киноны эхний ангиуд үзэгчдэд хүрч, сайхан хүлээж авсанд сэтгэгдэл өндөр байна.

Энэ дүрийн өөрийг тань татах гол хөшүүрэг нь юу байсан бэ?

Жүжигчин хүн дүрээ маш сайн судалж, би илэрхийлж чадах уу гэдгийг бодож байж тоглох, үгүйгээ шийддэг. Яагаад Номингийн дүрийг зөвшөөрөх болсон бэ гэхээр Монголын нийгэмд гэр бүл салалт маш их болсон. Энэ тоо жилээс жилд нэмэгддэгт харамсдаг. Би ханьтайгаа гэр бүл салалтын эсрэг байдаг. Миний дотроо бодож явдаг тэр эмзэглэл, үр хүүхдийн өнчрөл, хэлтгий амьдралын эсрэг дуу хоолой болж чадахаар дүр санагдсан учраас л зөвшөөрсөн. Нийгмийн төлөөлөл ганц бие эмэгтэйчүүд амьдралаа бүтэн байлгахын төлөө яаж тэмцэж байсан бол гээд тэр бүхнийг Номингоор дамжуулан Онон илэрхийлж чадах дүр байсан учраас би дүрээ баяртай хүлээж авсан. Надад энэ киноны саналыг тавьсан “Хүлэгү” пикчерс, “Боловсрол суваг” телевизийнхэн, найруулагч Баттулгадаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Хамгийн их сэтгэлд хадаатай үлдсэн ямар сцен байгаа бол?

Бидний ажилласан цаг хугацаа кино дэлгэцнээ гарч байгаа хугацаагаа бодохоор 11-12 уран сайхны киноны хэмжээнд хийгдэж байгаа кино. Энэ кино бүтэхэд уран бүтээлчид, арын албаныхан гээд 120 гаруй хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Бүтэн зургаан сар гэдэг бол урт хугацаа. Хамгийн дурсгалтай үлдсэн сцен гэвэл Зоригоогоо чин сэтгэлээсээ гуйдаг хэсэг сэтгэлд хадаастай үлдсэн. Хамгийн эхний хүнд сцен байсныг ч хэлэх үү.

Өөрийг тань үзэгчид эсрэг дүрээр тань илүүтэй мэднэ. Шинэ цагийн Хоролмаа ч гэх нь бий.

Тийм шүү. Би “Х-Түц” продакшнаар овоглоод есөн жил болсон. “Х-Түц”- ийн тайзны бүтээлүүд, кинонд хүмүүс намайг хөнгөн дүрээр илүүтэй харж байсан болов уу. Харин энэ удаад “Бүтэн амьдрал” киноны эхний ангиуд гарсны дараа сошиалаар явж байгаа мэдээлэл, сэтгэгдлүүдийг уншихад өөрөөс тань өөр Номин л харагдаад байна гэж их бичсэн. Мэдээж энэ дүр надаас ажиллагаа их шаардсан. Тиймдээ ч Онон биш Номин харагдаж байгаад баяртай байгаа. Би “фэйсбүүк” дээр олон ээжүүдийн группт байдаг. Тэндээс харахад Номинг хараад өөртөө өөрчлөлт хийе. Би гэртээ ийм хувцастай, үсээ боодоггүй шахуу, нүүрээ ч буддаггүй Номин болсон байна. Сая киногоо үзээд нүүрэндээ маск тавин хумсаа будаад сууж байна гэдэг сэтгэгдэл их ирсэн шүү.

Киноны эхний ангиуд гарсны дараа үзэгчид Солонгос киноны хуулбар байна гэж шүүмжилсэн. Энэ цувралыг KBS телевизээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч, Монголын нийгмийн хэв маяг, онцлогт тохируулан хөрвүүлж бүтээсэн гэдгийг зарим үзэгч мэдээгүй байсан болов уу?

Кино зохиолоо анх авахдаа KBS телевизийн албан ёсны эрхтэй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ хоёр өөр найруулагчийн бүтээл шүү дээ. Солонгос кино Монголын хөрсөнд яаж буух вэ гэдгийг харуулсан кино. Нэг хэсэг бүх сувгаар л Солонгос кино гардаг байлаа. Одоо харин ч багассан. Би тэр албан ёсны эрх авсан Солонгос киног нь огт үзээгүй. Тэр киног үзсэн үзэгчдийн хэлж байгаагаар өөр гэсэн шүү.

Эмэгтэй хүн шинэ хүнээ хүлээж аван хэсэг хугацаанд гэртээ завгүй болдог гэдэг. Өөрийн тань хувьд завгүй цаг хугацаагаа хэрхэн зохицуулдаг вэ?

Би энэ үедээ юм их уншдаг. Ер нь эмэгтэй хүн жирэмсэн болоод ажлаа хийгээд олны хүрээнд байснаа гэртээ суухад эхэндээ гоё. Харин хэсэг хугацааны дараа найз нөхдийн хүрээлэл байхгүй болоод, хүүхдийг нь харах хүнгүй болохоор гарах боломж нь ч хомс болдог гэдэг. Би бусад хүнээс ялгаатай нь урлагийн хүн. Хань маань ч урлагийн хүн болохоор жирэмсэн байхдаа ч, төрөхийнхөө өмнө ч хурим, найранд дуулаад л явж байлаа. Мөн төрчихөөд ч ажлаа хийгээд явж байсан. Даашинздаа багтахгүй шахуу тарган байж шинэ жилээр нөхөртэйгөө хамт дуулаад л явдаг. Дараа нь тэр зургаа харсан ичсэн шүү. Уран бүтээлчид бидний ажил амьдрал нь уран бүтээл болохоор тарганаасаа ч ичихгүй ажлаа хийж байлаа.

Өөрийг тань нөхөртэйгөө дуулаад клип гаргахад жүжигчний карьераа дуусган дуучин болжээ гэх яриа нэг хэсэг гарч байлаа шүү дээ.

“Х-Түц” продакшн тайзны тоглолт хийгээгүй гурван жил болсон. Харин дэлгэцийн IPTV-гийн уран бүтээлүүд хийж байгаа. Манай продакшн кино, уран бүтээлгүй үед жүжигчид чөлөөт уран бүтээлчид болдог. Шинэ хүнээ өлгийдөж аваад хэсэг хугацаанд уран бүтээлээсээ түр завсарласан. Одоо ч би “Х-Түц” продакшны жүжигчин хэвээрээ. Тэр дууг дуулах болсон шалтгаан нь Идэрээгийн тоглолт болох гээд хоёулаа дуулья гэсэн. Би “Миний дуулах гэж юу байх вэ дээ” гэж хэлсэн ч дотроо дуртай, Идэрээгээр нэлээд гуйлгаж байж дуулсан. Тэр дууны клип хүмүүст хүрсэн. Би хошин урлагаа орхиогүй ээ. Харин “Бүтэн амьдрал” кино эхлэхэд би өөрийгөө бүтэн дайчлан ар, амьдралаа зургаан сар орхиод дэлгэцийн олон ангит бүтээлээр үзэгчидтэй уулзаж байна.

Өөрийн тань урлагийн төрөл бүрийн авьяас удам дамжин өвлөгдсөн үү?

Би арван жилдээ физик, математикийн ангид онц сурдаг охин байсан. Тэгээд төгсөөд ТИС-ийн холбоо мэдээллийн ангид орно гээд зузаан номыг бодон багшаасаа давтлага аван дуусгасан. Гэтэл манай аавын дүү “СУИС-ийн конкурс болох гэж байна. Чи өгөөд үзээч” гэснээр сэтгэл хувирсан. Би чинь багадаа чадахгүй мөртлөө урлагийн үзлэгээс хоцордоггүй идэвхтэй нэгэн байлаа шүү дээ. Гэрийнхэндээ дуулж, концерт тоглон баясгана. Гэрийнхэн ч дэмжин СУИС- ийн С.Сугар багшаасаа давтлага аван бэлдээд шалгалт өгсөн. Манай өвөөгийн ээж Бөмбөгөр ногоон театрын ганц солист жүжигчин нь байсныг саяхан ахаасаа мэдсэн. Би чинь аавынхаа талаас урлагийн удамтай хүн. Манай аав, аавын дүү нар маш гоё дуулна. Манай өвөөгийн эгч СУИС-д багшилдаг гавьяат жүжигчин О.Ичинхорлоо.

Хоёулаа урлагийн хүмүүс болохоор арын албаа хэрхэн зохицуулдаг вэ. Одоо ч зураг авалтууд нь үргэлжилсээр байгаа шүү дээ?

Эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүд өглөө 08:00 цагт ажилдаа очоод орой 17:00 цагт ажлаа тараад дэлгүүр орон хүүхдүүддээ амттан аваад, халуун хоолоо яг цагт нь иддэг бол би тэр цагт нь тоглолттой гээд гэрээсээ гардаг. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь ирэхэд халуун хоолтой угтан, нөхрөө хөдөөнөөс ирэхэд халуун цайтай угтаж амждаггүй. Харин надад урлагийн хань заяасан. Миний хань маш сайн аав, маш сайн хань. Надаас ч илүү хоол хийнэ. Бид хоёр бие биеэ нөхдөг нь давуу тал юм даа. Зургаан сар гурван хүүхдийг аргална гэдэг хэцүү шүү дээ. Миний хань ээжийгээ дуудан гурван хүүхдээ харж байгаа. Зураг авалт дуусаад гэртээ орохоор бужигнасан, намайг санасан хүмүүс л угтдаг. Арын ажлыг минь бат даадаг ханьдаа маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

Түүнтэй хамт “Бүтэн амьдрал” кинонд тоглож, Зоригоогийн дүрийг бүтээсэн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр “Олон ангит киноны санал ирэхэд бага зэрэг эргэлзсэн. Гэхдээ яагаад ч юм тоглох ёстой гэсэн бодол төрж байлаа. Энэ кино бол жаргал, зовлон хосолсон хүний амьдралын тухай өгүүлэл юм. Туйлдаа хүртэл үзэн ядмаар, голдоо ортол гомдож туньмаар, нулимсаа асгартал уйлж тайвширмаар, сэтгэлээ сэргэтэл инээмээр, хажууд байгаа хүн бүрийг халуун дотноор хайрламаар тийм л мэдрэмжийг та манай киноноос мэдрэх болно” гэж онцолсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (34)

  1. Durdee oroh gej 20kg haysan ni super shuu jinhene actress

    0 0 Хариу бичих
  2. Mongoliin amidral yag l iim bolson bna zaluu gejgui bugd adil ene kinog uzej negiig bodoh bolov uu getel uzehgui yum

    2 0 Хариу бичих
  3. Amidraliinhaa toloo zutgej zutgechiheed uheed duusval utgagui shu

    0 0 Хариу бичих
  4. Сайн кино байна лээ,ганц гол дүрийн эрэгтэйгийн дүрийн сонголт маш оновчгүй

    0 0 Хариу бичих
  5. hi saihan kinond amjilttai togloson ta bvhendee urlagiin undur amjilt hvsiy

    1 0 Хариу бичих
  6. Маш гоё кино болсон байна лээ номин хэмээх нэртэй онон дүрдээ ч маш үнэмшилтэй хувирсан байна

    0 0 Хариу бичих
  7. mundag jvjigjindee amjilt hvsey....

    0 0 Хариу бичих
  8. Энэ их гоё кино болжээ монголын залуус бүгд үзээрэй НОМИНДОО болон бусад жүжигждэд амжилт хүсэё

    0 0 Хариу бичих
  9. nomingiin dvrs mash chadbarlaga togoljee

    0 0 Хариу бичих
  10. Onon egc vnheer bvr nice2♡

    0 0 Хариу бичих
  11. Goy kino hiijee

    0 0 Хариу бичих
  12. ёстой сайн кино. Хошин шогийн хэд маань бас санаснаас илүү жүжиглэдэг юм байналээ.

    3 0 Хариу бичих
  13. ene kino n deer gants l durdee orj chadahgui dur bn ter n sarnai shal huuramch helj yrij bgaa n neg l bishee durdee sain orohgui hudlaa sanagdaad bna

    0 10 Хариу бичих
    • Heleedd yughw

      1 0
  14. Анх удаа л тэнэж яваад юнивижны монгол кино багцад орсон байснаас эхний 4 ангийг нь үзснээр уг кинонд орсон байдаг юм. Одоо хагас бүтэн сайныг хүлээх ажилтай болсон. Онон биш, Номин болсон. Аан бас тэр эсрэг дүрийг бүтээж байгаа Пүрэвжаргал бас их мундаг жүжигчин. Ер нь л мундаг жүжигчид. Золзаяа бас дүрээ мундаг хувиралтай, эргэцүүлэл ихтэй бүтээсэн. За тэгээд киноны багийнхандаа амжилт хүсье.

    2 0 Хариу бичих
  15. Гоё кино байна амжилт хүсье

    2 0 Хариу бичих
  16. Mundag jujigchin shvv bas mash sxan ger bvl shvv amjilt

    0 0 Хариу бичих
  17. Сайн жүжигчин юм байна аа гэдгийг энэ киногоор л мэдлээ. сайхан гэр бүлийн сайн эзэгтэй ч юм билээ. Амжилт хүсэе. баярлалаа.

    2 0 Хариу бичих
    • Onoogiin amdral gol asuudal bolood bga sedeviig yag olj hundsen saihan kino bna jujigchid ch gesen mundag togloson bna lee ene kinog zaluuchuud ih uzeh estoi kino gej bodoj bna amjilt husie saihan yran buteelchdee

      0 0
  18. Зүгээр л 1 өдрөөс 5 өдөр хүртэл гаргачихгүй дээ гэж бодоод л үздэг. Youtube- ээс дараагийн ангийг бас хайдаг шүү.

    0 0 Хариу бичих
    • ashigaa oldim bgzde hdb sarin hudulmt mungu tugrg ursj bhd

      0 0
  19. Мундаг залуу жүжигчин. Онон гэж бараг мэддэггүй байлаа. Кинонд, дуу дуулж танигдлаа. Амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  20. Amjilt hvsie goe kino boljee

    0 0 Хариу бичих
  21. ёстой гоё кино болсон байналээ Номинг дэмжээл нөхрөө загнаал туниал үздийшт ккк

    0 1 Хариу бичих
  22. Уур хүрээд бүр загнаал мангар хүүхэн бэ гээл үнэмшилтэй тоглосон шүү. Амжилт хүсье.

    1 0 Хариу бичих
  23. Нийгмийн талаас өөрчлөлт хийж байвал сайн бүтээл гэлгүй яахав. Хээв нэг эрчүүд нь кино дуустал тэвчинэ штэ эсвэл эхнэртэй нууц амрагтай байж бүтэн амьдралтай гэсэн үг гээд муухай хоорондоо инээлдээд ярж бгаа г олон сонслоо. Харамсалтай ядмагхан эрчүүд нь олон болж тахал шиг болж бгаа ийм үед аль ч талдаа ухаан нэмсэн үлдэцтэй байгаасай гэж хүсэж байна.

    3 2 Хариу бичих
  24. goy kino blaon baisan

    0 0 Хариу бичих
  25. Маш гоё кино болсон байна амьдралын чухал сэдвийг маш нягт харуулсан байдал нь таалагдлаа хагас бүтэнсайныгл хүлээдэг боллоо бүгдэнд нь амжилт хүсье.

    1 0 Хариу бичих
  26. Sain kino boljee bvgdedn amjilt xvse

    0 0 Хариу бичих
  27. Нээх элдэв маяггүй дүрээ гоё мэдэрч чаддаг авьяаслаг жүжигчин бүсгүйд ажлын гялалзсан амжилт хүсье

    5 0 Хариу бичих
  28. Амжилт хүсье. Үнэхээр таалагдаж байгаа. Үзэх гэж хүлээдэг. Хамгийн гол нь энэ дүр нэг сайн жүжигчинийг ил гаргаж өглөө.

    3 0 Хариу бичих
  29. Ekhneriin ereld geed korean kinotoi adilhan kino bna lee

    3 0 Хариу бичих
  30. Kinondoo mash sn togloj bgaa shuu. Bi baragtai olon angit mongol kino uzdeggui. Harin ene kinog asgasalgui uzej bgaa.

    1 0 Хариу бичих
    • Өнөөгийн нийгмийн хамгийн эмзэг сэдвийг урлагийн хэлээр маш амжилттай өгүүлж байгаа энэ киноны багийнхан болон авьяаслаг жүжигчин Онон.Пүрэвжаргал.Эрхэмбаяр нартаа амжилтын дээдийг хүсэн ерөөе!

      2 0