Олимпыг хойшлуулах шаардлага байхгүй гэж Япон улс мэдэгдэв

Япон улс 2020 оны зуны олимпын наадамд бэлтгэж байна. CoVid-19 вирусийн дэгдэлтийн улмаас олимпын тоглолтыг цуцлах, хойшлуулах шаардлага байхгүй  хэмээн Олимпын наадмыг зохион байгуулах асуудал хариуцсан сайд Сэйко Хашимото мэдэгдлээ.

"Тоглолтыг цуцлах эсвэл хойшлуулах саналыг хүлээж авах боломжгүй. Бид тамирчдад бэлтгэл сургуулилалтаа тайван хийж төвлөрөх уур амьсгалыг  бүрэлдүүлж өгөх ёстой" хэмээн Хашимото хэлснийг KFGO радиостанц иш татжээ.

Үүний өмнө тэрээр олимпын тоглолтыг хойшлуулж магадгүй тухай ам алдаж байсан юм.

ОУОХ гуравдугаар сарын 3-нд  тамирчдад хандан 2020 оны зуны тоглолтод бэлтгэхийг уриалсан байна. Олимпод  бэлтгэх ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ  хоёрдугаар сарын сүүлчээр хэлж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)