Вьетнам коронавирусээс салжээ

Коронавирусийг эмчлэх, өвчлөлийг хязгаарлах чиглэлд Вьетнам улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ДЭМБ үр дүнтэй гэж тэмдэглэн үлгэр жишээ болгохыг зөвлөжээ. Тус улсад бүртгэгдсэн 16 тохиолдлыг бүрэн эмчилж эдгээсэн бөгөөд гурав долоо хоногийн хугацаанд шинээр CoVid 19 вирусийн шинэ халдвар бүртгэгдсэнгүй. АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв Вьетнамыг  дэгдэлттэй холбоотой аюултай бүсээс хасчээ. Энэ тухай  тус төвийн тэргүүн Митч Вольф  мэдэгдлээ.

Вьетнам улс одоогоор Хятад, БНСУ-аас ирж буй хүмүүсийг 14 хоног хол хорионд байлгаж байна. Мөн Итали, Ираны чиглэлээс ирэгсдийг тусгаарлах арга хэмжээ авч байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)