Карибийн аралд тансагласан Борис Жонсоны санхүүг шалгаж эхлэв

Их Британийн парламентын ёс зүйн хороо Ерөнхий сайд Б.Жонсоны амралтын аялалтай холбоотой шалгалт явуулахаар болсон тухай The Guardian сонин мэдээлжээ. Ерөнхий сайд өнгөрсөн зул сарын амралтаа найз бүсгүй Кэрри Саймондсийн хамт Карибийн тэнгисийн Мюстик арал дээр өнгөрөөжээ. Тэдний арав хоног хөлсөлсөн тансаг зэрэглэлийн сууцны түрээс нь 20 мянган доллар. Харин зардлыг нь Консерватив намын ивээн тэтгэгч,  Carphone Warehouse компанийн ТУЗ-ийн дарга асан Дэвид Росс төлсөн гэж Ерөнхий сайд мэдүүлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)