Европын хөлбөмбөгийн холбоо өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдана

Европын хөлбөмбөгийн холбоо өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдах гэж байна. Хурлаар коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар хэлэлцэн шийдвэр гаргах юм.

Тухайлбал, улсуудын аварга шалгаруулах тэмцээнүүдтэй холбоотой зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. Мөн улирлыг цаашид үргэлүүлэх боломжгүй болсон тохиолдолд одоогийн тэргүүлэгчдийг аваргаар тооцох, зиндаа уруудаах багуудыг мөн одоогийн байдлаар тооцох, “Аваргуудын лиг”, “Европа лиг”-т тоглох багуудыг хүсэгтийн одоогийн байрлалаар шийдвэрлэх зэрэг зарчмын асуудлыг мөн ярилцана. Холбооны удирдлага энэ тал дээр нэгдмэл буюу хүлээн зөвшөөрсөн байр суурьтай байгаа талаар хэвлэлүүдэд мэдээлж байсан билээ.

Гэхдээ Евро 2020 тэмцээнийг нэг жилээр хойшлуулж, 2021 онд болгосон тохиолдолд дээрх шийдвэрүүд хүчингүй. Евро зохион байгуулаагдаахгүй болсноор улсуудад Лигийн тэмцээнээ гүйцээх боломж гарах учраас тэр гэнэ.

ЕХХ-ны гишүүн улсуудад УАШТ-ийг цагаас нь эрт дуусгаж байсан тохиолдол өмнө нь 1999 онд Югославт гарч байсан бөгөөд дайнаас болж лиг зогсоход тухайн үед тэргүүлж байсан “Партизан”-ыг аваргалсанд тооцож байсан юм.