Европын хөгжмийн наадмыг цуцаллаа

Европын хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг Евровишн 2020 /Eurovision2020/ хөгжмийн наадмыг албан ёсоор цуцалжээ. Зохион байгуулах хороо твиттер дэх хуудсандаа энэ талаар мэдээлсэн байна.  Европ тивийн улсуудаар хурдацтай тархаж буй “ковид 19” вирусийн халдварын улмаас дээрх шийдвэрийг гаргажээ.

Зохион байгуулах олон янзын хувилбарыг ярилцаж үзсэн ч эцсийн эцэст нэг жилээр хойшлуулахаас өөр аргагүй гэж шийдсэн талаар уг мэдээлэлд өгүүлжээ. Наадам энэ жил Недерландын Роттердамд болох ёстой байсан. Ирэх жилийн наадмыг Ротердамд явуулах боломжийг ярилцаж байгаа юм байна.