МАН Бага хурлаа ирэх даваа гарагт, АН ҮБХ-ны хурлаа бямба гарагт цахимаар хийнэ

УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 25-наас өмнө сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэх учиртай. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө Бага хурал, ҮБХ-ны хурлаараа хэлэлцэн батлах дүрэмтэй. Харин шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотойгоор манай улсад энэ сарын 30 хүртэл хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон хүн нэг дор цуглуулахыг хориглоод байгаа. Үүнээс шалтгаалж улс төрийн намууд хуулийн хугацаандаа мөрийн хөтөлбөрөө батлахад хүндрэл учирсан ч цахимаар хуралдахаар болсон юм.

Тодруулбал, МАН Бага хурлаа энэ сарын 23-нд буюу ирэх даваа гарагт цахимаар хийхээр болжээ. АН-ын хувьд мөрийн хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх хурлаа цахимаар хийсэн. Харин мөрийн хөтөлбөр батлах ҮБХ-ны хурлаа энэ сарын 21-нд товлосон байна. УИХ-ын сонгуульд оролцох бусад улс төрийн намын тухайд ч цахимаар хуралдаж мөрийн хөтөлбөрөө батлахаар болжээ.