Cургууль, цэцэрлэгийн хөл хориог cунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 30-нд эхлүүлэх эсэх асуудлаарх БСШУС-ын яамны саналыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

БСШУСЯ саналын төсөл боловсруулахдаа Эрүүл мэндийн яамнаас санал авна гэдгээ мэдэгдсэн. Харин Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгаж, дөрөвдүгээр сарын 30-нд эхлүүлэх санал гаргаад байгаа.  Уг саналын дагуу хөл хориог дахин сунгавал зургадугаар сард сургуулиудыг хичээллүүлэхээс өөр аргагүй гэдгийг БСШУСЯ-ны холбогдох албаныхан мэдээлсэн. Тэгвэл сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин сунгах эсэх эцсийн шийдвэрийг өнөөдөр УОК-ын хуралдаанаар гаргах юм.