АНУ-д галт зэвсгийн худалдаа нэмэгджээ

Коронавирусийн тархалт нь АНУ-д галт зэвсгийн худалдааг нэмэгдүүллээ хэмээн ABC News телевиз мэдээлэв.

Зөвхөн хоёрдугаар сард цахим худалдааны ammo.com сайтын борлуулалт 309 хувиар, захиалга нь  222 хувиар нэмэгджээ. Вирусийн тархалтаас болоод цагдаа нарын ажиллагаа хумигдсан мөн шоронгоос гэмт хэрэгтнүүд олноороо суллагдаж байгаа нь галт зэвсгийн наймаа өргөжих шалтгаан болсон байна.