Зэсийн ханш 4854 ам.доллар боллоо

Оны эхэнд 6400 ам.доллар байсан зэсийн ханш унасаар байна. Зэсийн ханш 6000 ам.доллараасаа бууж 5000-д хэлбэлзэж байсан бол эцэстээ 4000 руу урууджээ. Тодруулбал, одоогийн байдлаар зэсийн ханш 4854 ам.доллар байна. 

Ханшийн уналт дэлхий нийтийг хамарсан корованвирусийн дэгдэлтээс үүдсэн үйлдвэрлэл, хэрэглээ буурсантай холбоотой юм. Монгол Улсын хувьд энэ онд зэсээс1.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Ингэхдээ дундаж ханшийг 5991 ам.доллар байхаар төлөвлөсөн юм.