Монголын газрын тосны нөөцийг 2.3 тэрбум баррель гэж тогтоожээ

Монгол Улс өнгөрсөн онд 6.5 сая баррель газрын тос экспортолсон нь  2018 онтой харьцуулахад 355 мянган баррелиар өссөн үзүүлэлт болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. 

“Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ сүүлийн зургаан жилийн хугацаанд арав дахин өссөн. Өөрөөр хэлбэл 2009 оны эхний улиралд 183 мянган баррель газрын тос олборлож байсан бол  өнгөрсөн 2015 онд 1.8 сая баррель газрын тос олборлосон.

БНХАУ-ын судлаачид 2000 онд дэлгэрэнгүй судалгаа хийгээд, геологийн баталгаат нөөцийг нь 2.3 тэрбум баррель гэж тогтоосон” хэмээжээ.