Эрдэмтэд шинэ коронавирусийн гарлыг тогтоожээ

Америкийн Скриппс хүрээлэнгийн эрдэмтэн Кристиан Андерсен тэргүүтэй шинжээчид Уханиас дэгдсэн коронавирус нь жам ёсны хөгжлийн дагуу үүссэн гэж үзжээ. Тэдний дүгнэлт MedicalXpress хэвлэлд нийтлэгдсэн байна.

Цар тахлын хэмжээнд хүрээд буй CoVid 19-ийн геном дараалалыг харьцуулан үзэхэд вирусийг лабораторид эсвэл бусад вирустэй холин  бүтээсэн гэх баталгаа байхгүй хэмээн Андерсен мэдэгджээ.