НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэлхий даяар гал зогсоохыг уриаллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш коронавирусийн тархалтаас сэргийлж дэлхийн өнцөг булан бүрт нэн даруй гал зогсоох шаардлагатай гэв. Даваа гарагт хийсэн цахим хэвлэлийн хурлын үеэр тэрээр ийнхүү уриалсан юм. 

 "Би дэлхийн өнцөг булан бүрт нэн даруй гал зогсоохыг уриалж байна. Зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож амьдралын төлөө жинхэнэ тэмцэлд анхаарлаа хандуулах цаг боллоо" хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ.

Мөн гал зогсоох нь вирусийн халдварт нэрвэгдэж буй улс орнуудад яаралтай тусламж хүргэх хүмүүнлэгийн коридорыг бий болгож, өвчнөөр шаналж буй хүмүүст итгэл найдвар өгөх болно гэлээ. Гутерриш мөн коронавирусийн өвчлөлд нэрвэгдсэн орнуудад туслахын тулд 2 тэрбум доллар шаардлагатай гэж мэдэгдэв