CoVid19: Вакцины төлөөх өрсөлдөөн

Дэлхий нийтийг нөмрөөд буй цар тахлын гамшгаас сэргийлэх вакцин бүтээхээр анагаахын эрдэмтэд ид ажиллаж байна. Одоогоор олон улсын хэмжээнд 35 лаборатори коронавирусийн вакцин бүтээхээр ажиллаж байна. Тэдний хэд нь эмнэлэгийн туршилтыг эхлүүлэхээр амлав. Вакциныг түрүүлж бүтээхэд хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?

Вакцин хэрхэн бүтээгдэж байна вэ?

Дэлхийн 35 лаборатори, хүрээлэнд коронавирусийн вакцин бүтээх туршилт судалгаа явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэд хэд компани анхдагч бүтээгдэхүүний эмнэлгийн туршилтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарлав. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакцин бүтээхэд жил хагас хэрэгтэй гэж үзэж буй. 

Вакцин бүтээхийн тулд түүний агуулгад багтах  бодисуудыг эхлээд тогтоох хэрэгтэй болно. Энэ сонголтод хэд хэдэн зам бий. Амьд нянгийн (хиймлээр сулруулсан-аттенуцийн) эсвэл үхүүлсэн вирусийн (инактивийн гэх)  аюулгүй өсвөрийг ашиглан шууд өдөөгчгүй (рекомбинантын) вакцин бүтээж болно. Өдөөгчийн антигений хажуугаар организмын дархлалыг бэхжүүлэх нэмэлт бодис зэргээс бүтсэн вакцины агуулгыг  тогтоосны дараа бүтээгчид нь туршилтын вакцинтай болно.

Дараа нь судалгааны шат эхэлдэг. Эхлээд in vitro ба in vivo гэх амьд организмын гадуур амьтад дээр туршина. Эмнэлгийн туршилтын өмнөх судалгаанд мөрдөгдөх зайлшгүй нөхцөл бий. Тодруулбал туршилтад ашиглах амьтдын нэг нь заавал мэрэгч биш байх ёстой. Учир нь мэрэгч амьтан өдөөгчид мэдрэмтгий байдаг аж . Энэ туршилт нь вакцины аюулгүй байдлыг харуулж, дархлалын хариу үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл амьтдын организм вакцины эсрэг биеттэй болох юм. Үүнээс гадна туршилтаар өдөөгчийн эсрэг дархлал амьтанд тогтсон байх ёстой гэнэ. 

Аюулгүй, үр дүн зэргийн бүхий л талын баттай мэдээлэл авсны дараа вакцин бүтээгч түүнийг эрүүл сайн дурынхан дээр турших зөвшөөрөл авах ёстой. Хүн дээр хийх туршилт нь гурван үе шаттай. Үүнд: аюулгүй байдал, хэмжээ, түүний үр дүн зэрэг багтана. Үр дүнд хүрэхийн тулд олон хүнийг вакцинжуулж, байдлыг вакцинжуулаагүй хүмүүсийн дархлалтай харьцуулан үзэх хэрэгтэй. Эмийг батлуулж зөвшөөрөл авсны дараа хэрэглээг нарийвлан тогтоох дөрөв дэх шатны ажил хийгдэнэ.

CoVid 19 нь РНК-Рибонуклеи́ны хүчил гэдэг гурван үндсэн молекулын нэгтэй (үлдсэн хоёр нь  ДНК ба уураг) учраас хурдан мутацид орж вакцин бүтээхэд хүндрэл үүсч болох юм гэдгийг Кентын их сургуулийн вирус судлаач  эрдэмтэн Жереми Россман хэлж байна. "Стандартын вакцинууд вирусийн гадарга- уураг дээр эсрэг биетийг  бий болгох боломжийг хүнд өгдөг харин вирус нь өөрөө хувирч өөрчлөгдөж байдаг. Ийм л өөрчлөлтөөс болон бид  томууны вакцинаар жил бүр тариулах ёстой болдог" хэмээн тэр тайлбарлав.

COVID-19 вирусний вакцин бүтээх ажил ямар шатандаа явна вэ? 

АНУ-д Kaiser Permanente Washington Health Research Institute-ийн дэргэдэх Moderna эмнэлгийн туршилтыг гуравдугаар сарын 16-нд эхлүүлсэн анхны компани болов. Туршилтын хүрээнд 18-55 насны 45 сайн дурынханд хоёр тунгаар хийжээ. Анхдагч нь mRNA-1273 гэж нэрлэгдэв. Moderna компанийн вакцинд өдөөгч байхгүй, зөвхөн генийн кодын хэсэг байгаа аж. Мөн вакцин бүтээхээр Америкийн Arcturus Therapeutics, Johnson & Johnson, Inovio Pharmaceuticals in the US компаниуд ажиллаж байна.

Европт бол гол бүтээгчид нь Германы BioNTech ба CureVac гэсэн био эмийн хоёр компани . Тэдний судалгаа нь гол молекул болох РНК- эмчилгээнд тулгуурлажээ. Мөн тэд “утгагүй” гэсэн нэрээр алдартай өвчний хөгжилд оролцдог хиймэл уураг бүтээх чиглэлд ажиллаж буй. CureVac компани энэ зун өөрийн вакцины эмнэлгийн туршилтыг эхлэх гэнэ. Тэд коронавирусийн эсрэг вакцин бүтээхдээ вакцин болон био эм бүтээдэг Пауль Эрлихийн нэрэмжит холбооны хүрээлэнтэй хамтарч байна. CureVac  тэрбум вакцин үйлдвэрлэхээр хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэж гуравдугаар сарын 16-нд мэдээлжээ.

BioNTech  нь энэ дөрөвдүгээр сард клиникийн туршилтаа эхлүүлэх гэнэ. Компани нь Хятадын Fosun Pharma болон Америкийн Pfizer-тэй вакцин бүтээхэд туслан оролцож байгаа. Ad5-nCoV гэсэн нэртэй анхдагч вакциныг Цэргийн эмнэлгийн академи Гонконгийн CanSino Biologics компанитай хамтран бүтээсэн. Тэд гуравдугаар  сарын 16-нд хүн дээр турших зөвшөөрлийг Засгаас газраас авчээ. Хятадын эмч нар 18- 60 насны 108 эрүүл сайн дурынханд гурван янзын хэмжээгээр  вакцинийг тарих гэнэ. Туршилтыг Уханийн лабораторид явуулах юм. 

Их Британид ChAdOx1 нэртэй вакцины эмнэлгийн туршилтыг ирэх сард хийж эхэлнэ. Уг анхдагч дээр Оксфордын эрдэмтэд ажиллаж байна. Энэ сард Солсбери дэх Портон-Даун лабораторид вакциныг амьтан дээр туршиж байгаа. Туршилтын эхлэлийг  ДЭМБ энэ сарын 18-нд мэдээлжээ. 

Хятад, АНУ-ын хооронд хэн түрүүлж вакцин бүтээх вэ гэсэн гол өрсөлдөөн өрнөж байна.  Хятадын хувьд  вакцин бүтээх нь нэр төрийн хэрэг бөгөөд  халдварын тархалтаас болон хэлмэгдсэн орнуудад тусламж үзүүлэн өөрийн нэр нөлөөг ихэсгэх сайхан боломж хэмээн The New York Times сонинд бичжээ. Хятад өөрсдийн мэргэжилтнүүдийг Европт илгээж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Тухайлбал  Бээжин  гуравдугаар сарын 18-нд хоёр сая амны хаалт, 50 мянган оношлуурыг Италид илгээсэн билээ. 

Германы Welt am Sonntag сонинд нийтэлснээр, АНУ харин CureVac компанийн вирус судлаачдыг урвуулан авах мөн компанийн төвийг Тюбингенээс өөрийн нутаг дэсвсгэрт авчрахаар оролдон нэг тэрбум доллар санал болгожээ. Дональд Трамп гуравдугаар сарын 2-нд Цагаан ордонд Америкийн эмийн компаниудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа CureVac компанийн тэргүүн Даниэль Маникеллед  ийм санал тавьсан байна. Гуравдугаар сарын 11-нд Маникелла шалтгаангүйгээр компанийг орхисон ба түүний оронд 2018 онд  захиргаанаас гарсан, компанийн удирдагч Ингмар Хёрр эргэн ирсэн юм. АНУ-ын засаг захиргааны төлөвлөгөө нь ХБНГУ-ын удирдлагын дургүйцлийг төрүүлэв. Вирус судлаачдын бүтээлийг өмчлөх эрхийг авахаар америкчууд оролдсон нь байж боломгүй зүйл хэмээн Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас  мэдэгдлээ. 

Оросын эрдэмтдийн амжилт ямар байна вэ?

Гуравдугаар сарын 20-нд Новосибирскийн  вирус судлалын «Вектор» төвд эмнэл зүйн өмнөх шатны туршилт хийж байгаа нь тодорхой болсон юм. Роспотребнадзор анхдагч вакциныг зургаан төрлийн технологийн суурин дээр бүтээж байгаа гэж мэдээлжээ. Гуравдугаар сарын 19-нд ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас, А.А.Смородинцевын нэрэмжит Шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн хэсэг эрдэмтэд коронавирусийн геномыг бүрэн тайлсан болохыг зарлаж өдөөгч вирусийн зургийг нийтэллээ. 

Анагаах, биологийн агентлаг бас өөр гурван анхдагч вакцин бүтээн хулгана дээр туршиж байгаа гэнэ. Тус агентлагийн тэргүүн Вероника Скворцова энэ тухай мэдээлсэн аж. "Коронавирусийн шинэ өсвөрийн эсрэг вакцины судалгааны анхны тайланг 2020 оны зургаадугаар сард бэлэн болгоод оны гуравдугаар улиралд хоёрдугаар шатны туршилтыг дуусгана. Клиник туршилтийн эхний хэсгийг таван сарын дотор амжуулна. Эмнэлгийн туршилтын хоёр ба гуравдугаар шатны судалгаа 15 сар үргэлжилнэ. Гэвч ДЭМБ-ын протоколын дагуу эдгээр шатуудыг хасаж болох юм. Тэгэхээр бид бэлэн вакцинтай 11 сарын дараа учирч болох юм» гэж тэр төгсгөлд нь хэлжээ.

Хэрвээ нэн яаралтай гэж үзвэл эрсдлээс эмээлгүй, үр дүнгийн талаарх судалгааны хариуг заавал хүлээлгүй вакциныг бүртгүүлж болдог. Коронавирусийн энэ тохиолдолд сайн дурынхны тоог багасгаж болох юм. Өөрөөр хэлбэл эмийг бүрэн судалгаагүйгээр ашиглаад явцын дунд аюулгүй байдал хийгээд үр дүнгийн талаар тодорхойлж болох ажээ.

Өрсөлдөөн ширүүн болох төлөвтэй. Ямартай ч жилийн эцэс гэхэд бүрэн туршигдаагүй ямар нэгэн эмтэй болно. Харин тэр үед өвчний тархалт хэрхэх бол?