Гадаад оюутнуудыг дотуур байранд нь үлдээх чиглэл өгчээ

ОХУ-ын Засгийн газар гадаад оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргахгүй байх чиглэлийг их дээд сургуулиудад өгчээ.

Шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавирусын халдварын дэгдэлтийн үед ОХУ-д үлдэж, хичээл сургуулиа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гадаадын оюутнуудыг дотуур байрнаас нь албадан гаргах үйлдлийг хийхгүй байхыг их дээд сургуулиудад чиглэл болгожээ.

Энэ тухай шийдвэрийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг тус улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газруудад өнөөдөр ноот бичгээр мэдэгдсэн болно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.