Владимир Путины хамгаалалтын хувцас

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж буй Москва хотын эмнэлэгт очин нөхцөл байдалтай танилцсан талаар gazeta.ru сайтад мэдээллээ. Тэрээр халдвараас сэргийлж хамгаалалтын шар хувцас, амьсгалын хэрэгсэл өмссөн байна. 

Сүүлийн мэдээллээр ОХУ-д  COVID-19 өвчний 495 тохиолдол бүртгэгдэж, дэлхийд энэ тохиолдлын тоо бараг 400 мянган тохиолдол хүрээд байгаа юм.