Хятадын Үндэсний уламжлалт эмийн газраас хоргүйжүүлэх үрэл гаргажээ

Хятадын Үндэсний уламжлалт эмийн удирдлагын газраас 3 дугаар сарын 18-ны өдөр уламжлалт эмчилгээний хоргүйжүүлэх үрлийг гаргажээ.

Уг үрлийг эмнэлзүйн туршилтад оруулсны дараа коронавирусийн эмчилгээнд зөвшөөрөгдсөн анхны уламжлалт эмээр батламжилсан байна.

Тус эм вирус устгах, дархлааг сайжруулах үйлчилгээтэй ажээ. Дашрамд дурьдахад, үүнээс өмнө Гандантэгчинлэн хийдээс үрэл гаргаж олон нийтэд танилцуулж байсан билээ. 

БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгтэйгээр Хятадын шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол анхаарлыг коронавирусийн судалгаанд хандуулсан бөгөөд вирусийн халдвар авах, хурдан илрүүлэх, эмийн бүтээгдэхүүн, вакцин, загвар бүтээх, хөгжүүлэлт, эсрэг биеийн судалгаа, боловсруулалт зэрэг ажил үр дүнд хүрчээ.

Ингэснээр вирусийг 2 цагийн дотор баталгаатай илрүүлэх оношлуурыг амжилттай туршиж, хэд хэдэн вакцин амжилттай гарган авч, клиник туршилт явуулж байгаа аж.