Орон нутагт одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Орон нутгийн замд одоогоор хаагдсан зам, даваа байхгүй цаг агаарын нөхцөл байдал хэвийн байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангах зорилгоор замын цагдаагийн тасгийн алба хаагчид зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна. Хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, анхаарал болгоомжтой оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.