Жүжигчин Ж.Баясгалан: Хэрэв боломж олдвол УИХ-д нэр дэвшинэ

Жүжигчин Ж.Баясгалан өнгөрсөн хоёрдугаар сард АН-ын гишүүнээр элссэн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл тэрээр тус намын ҮБХ-ны гишүүний нөхөн сонгуульд ялалт байгуулжээ. АН-ын дарга С.Эрдэнэ түүний ҮБХ-ны гишүүний үнэмлэхийг гардуулан өглөө. Энэ үеэр жүжигчин Ж.Баясгалан "Би өөрийнхөө итгэл үнэмшил, сонголтоор энэ намд элссэн. Би залуу хүн. Тиймээс зөвхөн тусгай хэрэгцээт иргэдийн төлөө бус залуучуудынхаа түүчээ болж явахыг хичээх болно" гэлээ. 

Мөн тэрээр "УИХ-ын сонгуульд нэр дэвших үү" гэсэн сэтгүүлчийн асуултад "Үзэл бодлоо хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс үүнийхээ төлөө УИХ-ын сонгуульд нэр дэвших нь зөв гэж үзэж байгаа. Хэрэв боломж олдвол УИХ-д нэр дэвшинэ" гэлээ.