Хунтайж Чарльз коронавирусийн халдвар авчээ

Их Британийн хаан ширээ залгамжлагч, хунтайж Чарльз ковид19 вирусийн халдвар авсан болохыг BBC агентлаг мэдээллээ. 71 настай хунтайжийн шинжилгээний хариу эерэг гарсан болохыг ордны зүгээс баталсан байна. Уэльсийн хунтайж одоогоор биеийн байдал нь хэвийн, бага зэргийн шинж тэмдэг илэрч байгаа тухай мэдээллээ. Түүний гэргий Корнуоллын ахайтан Камилла Паркерийн шинжилгээ харин эрүүл гарчээ.
Чарльз, Камилла нар Шотландын Балмораль хотод байрлах харшид өөрсдийгөө тусгаарлаж байгаа бөгөөд хаан ширээ залгамжлагч хэнээс вирусийн халдвар авсан болохыг тогтоох боломжгүй гэжээ.