Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин Ч.Түмэннастын ингэ ихэрлэжээ

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Ч.Түмэннастын хүрэн ингэнээс хоёр ихэр (эр, охин) ботго төржээ. Ингэ ихэрлэх нь маш ховор тохиолдол. Энэхүү ховор тохиолдлыг монголчууд мал сүрэг, тэр тусмаа тэмээн сүрэг өсөж үржихийг бэлэгдэл хэмээн ихэд бэлэгшээдэг юм.

Малчин Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд Баянгол багийнхаа Баруун бор үзүүр гэдэг газар хаваржиж байгаа юм байна.