Туул тосгоны 50 ортой цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэв

Хан-Уул дүүргийн Туул тосгонд 50 хүүхдийн ортой цэцэрлэг барьж, энэ хичээлийн жилд ашиглалтад оруулсан билээ. Уг цэцэрлэгийг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хамтын дэлхий” төрийн бус байгууллагын  хандив, буцалтгүй тусламжаар барьсан юм.

Тэгвэл Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах уг цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Улмаар Хан-Уул дүүргийн 144 дүгээр цэцэрлэгийн данс бүртгэлд тусгуулж, ашиглалт хамгаалалтыг нь хариуцуулахаар болжээ.