ХӨСҮТ: Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр гаргана

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42, Замын-Үүдэд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар 5, нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд CoVid-19 илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймагт 1, Дархан-Уул аймагт 1, нийт хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдан тандалт шинжилгээ хийж байна.

Өнөөдөр Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-өөс гаргаж байна. Дараагийн нислэгээр ирэх 74 хүнийг ХӨСҮТ-д хүлээн авахаар бэлтгэлээ хангаад байна. Манайх одоогоор ДЭМБ-аас өгсөн Японы оношлуурыг хэргэлэж байгаа. оношлуур хүрэлцээтэй байгаа. Мөн БНХАУ-ын Засгийн газраас өгсөн оношлуур нөөцөд байгаа. Мөн ирэх тусгай үүргийн онгоцоор оношлуур хүлээн авна. Түргэвчилсэн оношлуурын хариу 15-20 минутад гардаг хямд өртөгтэй учраас уг оношлуураас гарсан хариуг цаашид хийх арга хэмжээндээ харьцуулах байдлаар ашиглаж байгаа" гэв.

ЭМЯ-наас сүүлийн үед 0-15 насныхан шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөөд өвчлөл тарааж байгаа учраас иргэдийг байнга амны хаалт зүүхийг зөвлөлөө.