Ханш нээх өдрөөр Ээж модонд мөргөхийг хориглолоо

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор аймгуудын Онцгой комисс ч тодорхй шийдвэрүүд гаргасаар байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Онцгой комисс энэ сарын 4-нд тохиож буй ханш нээх өдрөөр иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй, аливаа зан үйлийн шинжтэй арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ. Учир нь, ханш нээх өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дахь Ээж модонд мөргөх хүмүүсийн цуваа тасардаггүй байна. Мөн Сайханы хөтөл, Тужийн нарс зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялах хүмүүсийн тоо нэмэгддэг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. мухар сүсэгээ болих хэрэгтэй . монголчуудыг улам тунхаруулж дордуулж байна . модны ард нь харанхуйн хүч муу сүнс байдаг ийм зүйлд мөргөөл байвал улам тэнэг болно . буруу зөв үнэн үү гэдгээч мэдэхгүй бодохгүй мөргөж шүтэж байна . оюун санааны хоосрол аймшигтай .ай хөөрхий монголчуудаа

    2 0 Хариу бичих