ЯЛАЛТ-75: Баатар хот Одесса

1941 оны есдүгээр сар. Торпедын катерууд хотын далайн  эргийн хамгаалалтад. Я. Халип / РИА Новости

ОДЕССА
1941 оны наймдугаар сард Одесса хотыг немцүүд бүсэлсэн байв. Одесса хотын хамгаалалт арми ба ардын журамт цэргийн хүчээр 73 хоногийн турш үргэлжилжээ.

Хотыг эх газар талаас нь Приморийн (Далайн орчмын) арми, тэнгисийн талаас эргийн их бууны дэмжлэгтэй Хар тэнгисийн флот хамгаалсан юм. Гитлерийн арми Одесса хотын хамгаалагч нараас тав дахин илүү хүчтэй байлаа.

Румын, немецийн цэрэг хот руу анхны довтолгооноо 1941 оны наймдугаар сарын 20-нд хийжээ. Гитлерчүүдийн 17 дивиз, 7 бригадын дайралтыг хотоос 10-12 км-ын зайд зогсоов. Өдөр бүр хотын 12 мянган эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгаалалтын бэхлэлтийн ажилд гарч тэд 40 мянган мина тавьж, 250 км танкийн эсрэг шуудуу ухаж, хотын гудамуинд 250 км саад хаалт босгожээ. Үйлдвэрүүд ажилласан өсвөрийн үеийнхэн 300 мянган гар бөмбөг мөн төдий тооны танк, явган цэргийн эсрэг мина бэлтгэжээ. Бараг 38 мянган одессачууд хуучин чулуун уурхайл очин хотын хамгаалалтад оролцов. 

60 хөнгөн ТАНКийг
Одессийн машины тоног төхөөрөмжийн завод хотын хамгаалалтад бэлгэжээ.
200 ОФИЦЕРүүдийг
партизанууд тусгай ажиллагаа явуулан устгасан байв

Хотынхон хамгаалт босгож байгаа нь, 1941 оны долоодугаар сар. Я. Халип / РИА Новости

Есдүгээр сарын сүүлчээр Дээдерөнхий командлал хотыг хамгаалж байсан армийг Крымын хойгийн хамгаалалтад татжээ. Одесса хотын эргээс Крым далайгаар 86 мянган цэрэг, 15 мянган одессчуудыг  зөөсөн байна. Мөн хамгаалалтын техникийн ихэнхийг татжээ. Хотын хамгаалагчид дайсныг 73 хоног саатуулж тэдэнд 160 мянган хүний хохирол учруулж, 200 онгоц, 100 танкийг нь устгасан байв.

Гэсэн ч 1941 оны аравдугаар сарын 16-нд германчууд хотыг эзлэв. Гэсэн ч хотынхон бууж өгөөгүй ба партизаны дайныг эхлүүлжээ. Одессийн партизанууд дайсны 500 цэрэг офицерийг устгаж, цэргийн техниктэй галт тэрэгний 26 цувааг, 248 автомашиныг дэлбэлжээ.

Хотыг чөлөөлсний дараа чулуу олборлох хонгилуудаас гарсан партизанууд. 1944 оны дөрөвдүгээр сарын 10. Г. Зельма / РИА Новости

Одесса хотыг 1944 оны дөрөвдүгээр сарын 10-нд дайснаас чөлөөлсөн байв. Харин хотын 1945 оны тавдугаар сарын 1-ний Дээд командлагчийн тушаалд анх  баатар хот гэж нэрлэсэн байв. Баатар хот цолыг албан ёсоор 1965 онд Одессад өгчээ.

Сөнөөгч онгоцны 69-р хорооны нисэгч нарт зориулсан хөшөөг алс тэртээх 1941 онд дайсныг угтан ниссэн газар нь байгуулсан байна.

Хар тэнгисийн  флотын усан цэргүүд Потемкины гэх шатны дээд хэсэгт. Г. Зельма / РИА Новости

Одесса хотын олон хөшөө дурсгал  тэр жиүүдийн баатарлаг хамгаалагч нарт зориулагджээ. 

Нисэгч нарт зориулсан хөшөө. Ю. Инякин / РИА Новости


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)