CoVid19: Халдварын тохиолдлын тоо саяас давлаа

Дэлхий даяар нэг сая 13 мянган хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авч,  51,000 нас баралт бүртгэгдээд байна. Вирусийн дэгдэлт эхэлсэн гурван сарын хугацаанд 208,000 орчим өвчтөн эдгэрчээ.

Испанид коронавируст тахлын улмаас нас барсан хүний тоо 10,000-д хүрсэн байна. Тус улсад дэгдэлт эхэлснээс хойш нэг өдрийн дотор нас барсан хүний тоо хамгийн өндөр байгаа. Өөрөөр хэлбэл онош батлагдсан 110238 тохиолдлын арван хувь нь нас баралт болоод байна.

Хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орнуудыг АНУ, Итали, Испани улсууд тэргүүлж байна. АНУ-д өдөрт 27,9 мянган шинэ тохиолдол нэмэгдэж,  дэлхийн нийт халдварын 24 хувь нь тус улсад бүртгэгдээд байна.