Бизнесийн итгэлийн индекс буурчээ

МҮХАҮ-аас мэдээлснээр, 2020 онд бизнесийн орчин сайжирна гэх хүлээлт 35 хувиар буюу огцом буурсан гэлээ.

Бизнес эрхлэгчдийн 2020 оны ашиг орлогын хүлээлт 36 хувь гарсан нь өмнөх оноос 2 дахин буурсан үзүүлэлт болж байна гэж итгэлийн индексийн судалгаандаа онцолсон байна. 

Түүнчлэн энэ жил хөрөнгө оруулалт хийх хүлээлт нь өмнөх оноос 20 нэгж хувиар буурчээ. Мөн макро эдийн засгийн орчны хувьд инфляцын түвшин хэвээр хадгалагдаж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэж хүлээж байна.

Эдгээр нь COVID-19 вирусээс шалтгаалан бизнест үүсэж байгаа хүндрэлүүдтэй шууд холбоотой гэж хэмээн тэд дүгнэжээ. Бизнесийн орчны тулгамдсан эхний гурван асуудалд бизнес эрхлэгчид зээлийн нөхцөл, авилгал, бодлогын тогтворгүй байдал гэж нэрлэсэн юм. 2019 онд бизнесийн итгэлийн индекс 0.45 нэгж гарсан нь өмнөх оноос буурсан үзүүэлт юм.