ФОТО: Уханий шинэ амьдрал

Коронавируст тахлын анхдагч голомт болсон Ухань хот энгийн амьдралдаа эргэн орж байна. Гуравдугаар сарын 25-наас Хубэй мужийн зорчих хөдөлгөөнийг нээж 60 сая хүн хатуу хөл хорионоос гарсан дөрөвдүгээр сарын 8-нд Уханий иргэд мужаас гадуур зорчих эрхтэй болно. Одоогоор хотын метроны буудлуудыг хэсэгчилэн нээж, зоогийн газар худалдааны төвүүд ажиллаж эхлээд байна. 2019 оны 12-р сард үл мэдэгдэх вирусийн дэгдэлт эхэлснээс хойш Ухань хотод 40 мянган хүн халдвар авч 2500 хүн амиа алдсан юм.