NBA-ийн тоглогчдын дундах 2К видео тоглоомын тэмцээн өнөөдөр эхэлнэ

NBA-ийн зүгээс лиг нь зогссон эдгээр өдрүүдэд тоглогчдын дунд сагсан бөмбөгийн 2К видео тоглоомын тэмцээн зохион байгуулах болсноо зарласан.

Тэмцээн өнөөдөр эхлэх бөгөөд ESPN сувгаар шууд цацагдах аж. Гуравдугаар сарын 31-нд тус тэмцээнд оролцох 16 тамирчны нэр тодорч, мөн оноолтууд нь гарсан юм.

Энэхүү тэмцээнд ялсан тамирчин нь 100 мянган ам.доллар хүртэж, COVID-19 халдварын эсрэг сайн үйлсийн аянд хандивлах юм байна.