ОХУ-д дөрөвдүгээр сарыг дуустал бүх нийтээрээ цалинтай амарна

ОХУ-д нэг долоо хоногийн турш бүх нийтийн амралт зарлаад байсан. Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ард иргэддээ хандан мэдэгдэл хийж вируст халдварын оргил үе намжаагүй байгаа тул хөл хорио, бүх нийтийн амралтыг энэ сарыг дуустал үргэлжлүүлнэ гэлээ. Мөн иргэдийнхээ ажлын байр, орлогыг хадгалах нь чухал хэмээн онцолсон байна. 

Үүний дараа Москва хотын захирагч Сергей Собянин оршин суугчдад тавьсан бүх хязгаарлалт тавдугаар сарын 1 хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж мэдэгдэв.

Орос даяар сүүлийн нэг хоногт халдварын 771 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 3548 хүрсэн байна. CoViD-19 халдварын улмаас 30 хүн нас бараад байгаа юм.