БНХАУ маргааш цар тахлаар амиа алдсан иргэдийнхээ төлөө гашуудна

Бүх Хятад үндэстнүүд шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэж бие үрэгдсэн эмч, эмнэлгийн ажилтнууд болон нас барсан ахмад настан, ахан дүүстээ гүн гашуудал зарлах болсон талаар өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлөөс мэдээллээ. Энэ сарын 4-нд өглөөний 10.00 цагаас эхлэх гашуудлын арга хэмжээнд Хятад улс даяараа оролцохоос гадна  гадаадад суугаа БНХАУ-ын элчийн сайдын яамд өргөн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Хятад улс төрийн далбаагаа хагас бөхийлгөж, иргэд гурван минут номхон зогсон, авто машин, галт тэрэг, хөлөг онгоц гамшгийн дуут дохио хангинуулах ажээ. Мөн үүний зэрэгцээ агаараас сэргийлэх дохиог ч дуугаргах болно гэж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 82437 иргэн коронавирусийн халдвар авч, 3320 гаруй иргэн уг халдварын улмаас амь насаа алдаад байна.      


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)