Японоос тусгай үүргийн онгоцоор 266 иргэн ирж байна

Монгол Улсын иргэдээ Япон улсаас татан авах тусгай үүргийн онгоц өчигдөр 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисч, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буусан.

Тусгай үүргийн онгоц өнөөдөр Наритагаас хөөрөн 13:05 цагт Улаанбаатарт буухаар байсан ч хойшилж 15:47 минутад газардахаар болжээ.

Нислэгээр ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын улсын байцаагч нар явж байгаа  бөгөөд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд эмч, байцаагч нарын тандалт, асуумж судалгаанд бүрэн дүүрэн, үнэн зөвөөр хариулахыг УОК, ЭМЯ-аас анхаарууллаа.

Нийт уг нислэгт 266 зорчигч ирэхээс өндөр настан 31, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн байгаа. Мөн бага насны хүүхэдтэй гэр бүлүүд, 16 хүүхэд, бусад улс орноос дамжин ирж байгаа 52 иргэн, жирэмсэн 4 эмэгтэй ирнэ гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарчээ.