Хуурамч эм, оношлуур, вакциныг борлуулах, сурталчлах нь нэмэгджээ

COVID-19 халдвартай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл , оношлуур, вакцины хэрэгцээг хуурамчаар зах зээлд борлуулах, сурталчлах явдал зах зээлд нэлээд нэмэгджээ.

ДЭМБ-аас хуурамч оношлуурын олон мэдээлэл хүлээж авч буй бөгөөд одоогоор БНХАУ, Канад, ОХУ, Бразил, БНСУ, АНУ-д түргэвчилсэн зохицуулалтын үнэлгээнд үндэслэн COVID-19-ийн оношлуурыг албан ёсоор бүртгүүлээд байна.

Дэлхий нийтэд өвчний эсрэг вакцины 50 гаруй, эмийн бодисын олон туршилт явагдаж байна. Вакцин гараагүй байгаа энэ үед хуурамч бүтээгдэхүүн сурталчлах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж ДЭМБ-аас анхааруулж буй. Мөн эрүүл мэндийн байгууллага, ханган нийлүүлэгчдийг олон нийтэд зөв мэдээлэл өгөхийг хүслээ.

CoViD-19-ын халдвараас хамгийн сайн сэргийлэх арга бол нарны гэрэл. Тиймээс наранд эд зүйлсээ хатаах, тасалгаанд хоёр цаг тутамд агаар сэлгэлт хийх нь ямар ч сүлжээний бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа.

Мөн амны хаалт зүүх нь халдвараас хамгаалах гол арга гэдгийг дахин санууллаа.