Д.Трамп ОХУ-ын илгээсэн бэлгийг өндрөөр үнэлэв

ОХУ АНУ-д эм, эмнэлгийн хэрэгсэл бэлэг болгон илгээснийг тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп өндрөөр үнэллээ. “Энэ бол Ерөнхийлөгч В.Путины зүгээс өгч буй сайны дохио юм. ОХУ, тэндээс явуулж байгаа суртал ухуулгад санаа зовох юм алга. Би өнөөдөр сайн чанарын маш их эмнэлгийн хэрэгсэл хүлээж авлаа. Энэ бүхэн олон хүний амийг аварна” гэж тэрээр өгүүлжээ.

ОХУ-ын байлдааны ачаа тээврийн АН-124 онгоц энэ сарын 1-нд АНУ-д тусламжийн бараа хүргэж очсон юм. Тусламжийн бараа нь эм, эмнэлгийн хэрэгсэл бөгөөд ихэнх нь хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл байсан аж. Тусламжийн бараа илгээх асуудлыг хоёр Ерөнхихйлөгч өнгөрсөн сарын 30-нд утсаар ярилцаж шийджээ.

АНУ-д өчигдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас 1243 хүн нас бараад байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Яг үнэндээ бол бэлэг биш худалдсан л юм байна билээ. Үнэ өртөг нь ил болсон шүү дээ. Харин арай хямд юм уу даа? Их үнэтэй бол авахгүй байсан биз. Бас, эдийн засгийн зарим хоригийг цуцлуулах алсын зорилготой байх. Том улсуудын харилцааны асуудлыг хөндөж бичиж буй бол энэ мэт далд юмсыг нь судалж мэдүүштэй байдаг даа. Тэгэхгүй бол тал засаж бялдуучилж буй мэт эвгүй сэтгэлдэл төрүүлдэг л дээ.

    0 0 Хариу бичих
  2. Thank you Corona...

    0 0 Хариу бичих
  3. neg ngnteige ursulduhgui hamtdaa evtei hugjiliin toloo sn sxn l bh heregtei mmdadadadaa unanananaa hahaha

    2 0 Хариу бичих
  4. овоо доо.томцуул нэг нэгэндээ туслаад.учраа ололцож бвал сайн

    2 0 Хариу бичих
    • Том улс хоорондоо яах нь танд л тийм их хэрэгтэй юм уу гэхээс, Монгол улсад бол падгүй дээ.

      0 1