Бельги хөлбөмбөгийн АШТ-ээ цуцалж, Брюггег аваргаар тодрууллаа

Цар тахлын дэгдэлтээс болж дэлхийн улс орнууд хөлбөмбөгийн АШТ-ээ зогсоогоод байгаа билээ. Тэгвэл тэдгээр улсуудаас Бельги улс анхлан хөлбөмбөгийн лигээ үргэлжлүүлэхгүй гэж зарлалаа. Дээд лигийн удирдлагууд энэ шийдвэрийг гаргасан бөгөөд одоо Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий ассамблейгаар шийдүүлэх юм байна. Батлагдах нь бараг л тодорхой гэнэ.

Ингэснээр АШТ-ийг тэргүүлж яваа “Брюгге” баг аварга болох нь ойлгомжтой болж байна. “Брюгге” 29 тойргийн дараа 70 оноотой, арын “Гент”-ээс 15 оноо илүү авсан юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)