Албаны нохой сургалтанд жилд дунджаар 20-40 ноход хамрагддаг

Хилийн анги, тусгай салбаруудад хилийн эрлийн нохойг сурган, улсын хил хамгаалалтад ашиглаж байна.  Албаны нохойн сургалтын төв 2011 оноос хойш 210 гаруй нохой хөтлөгчийг сургаж төгсгөөд байгаа юм. Одоогоор улсын хил хамгаалалтанд эрлийн 159, харуул хамгаалалтын 2, тусгай ажиллагаа,  чарганы 55 нохойг сурган ашиглаж байна. Герман хоньч, хаски, монгол хоточ нохой, малинус, монгол тайга зэрэг үүлдрийн ноход улсын хилийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулан хүчин зүтгэж байна.     

 

 2016 оноос хойш улсын үзэсгэлэн, уралдаан, тэмцээнүүдэд хилч ноход амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авчээ.     

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)