Дэлхийн банкнаас манай улсад 26.9 сая долларын санхүүжилт олгохоор боллоо

Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөс Монгол Улсад коронавирусийн халдварын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авахад туслахаар 26.9 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа. Уг санхүүжилт нь цар тахлын эсрэг нэн шаардлагатай арга хэмжээг дэмжихээс гадна эрүүл мэндийн салбарт цаашид үүсч болзошгүй яаралтай нөхцөл байдал, хямралыг даван туулахад зарцуулах юм. Үүнд дараах ажлууд багтаж байгаа юм.

  • Яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах,
  • Эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах,
  • Улаанбаатар хот болон бүх аймгуудад COVID-19-ийг оношлох чадавхийг бэхжүүлэх,
  • Эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах,
  • Халдварыг хянах арга хэмжээ, сургалт зэргийг эрүүл мэндийн бүх байгууллагуудад зохион байгуулах,
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн харилцаа холбоо, мэдээллийн кампанит ажил зэрэг үйл ажиллагаа багтаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сүүлийн 2 т зарцуулсны хэрэшгүй . Гол нь эмнэлгийн хамгаалах хэоэгсэл тоног төхөөрөмж авах ялангуяа ЕСМО -г авах хэрэгтэй .

    0 0 Хариу бичих