Уханьд муурнаас коронавирус илрүүлжээ

Уханий малын эмч нар цар тахлын үеэр эзэндээ орхигдсон тэжээмэл амьтдад COVID19-ийн шинжилгээ хийсэн тухай bioRxiv цахим хэвлэл мэдээлжээ. Зөвхөн нэг төвд буй 102 муурнаас 15-д нь вирус илэрчээ. Уханий амьтан асрах, хамгаалах төвд эзэндээ орхигдсон гэрийн тэжээмэл амьтдыг арчилж байгаа юм. Эмч нарын үзэж байгаагаар гэрийн тэжээвэр муурнууд эздээсээ халдвар авч улмаар гудамжны амьтдад ч халдаасан байх магадлалтай гэнэ.

Гэхдээ мэргэжилтнүүд одоогийн байдлаар зөвхөн хүний ​​биед коронавирус илрүүлэх чадвартай оношлуур байгааг санууллаа. Малын эмч нар тэжээмэл амьтнаас COVID-19 ул мөрийг илрүүлэх аргыг боловсруулж байна.

Өмнө нь Бельги, Хонконгод тэжээмэл мууранд вирус илэрсэн тухай мэдээллэж байв. Харин Францын эрдэмтэд гэрийн болон фермийн амьтад коронавирусийн халдвар тараах боломжгүй гэж үздэг.