ЭМЯ: Токиогоос ирсэн зорчигчдоос 2 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан CoViD-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 208 улсад CoViD-19-ын халдвар бүртгэгдээд байна. Олон улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол их бүртгэгдэж байна. Арлын улс

CoVid-19 халдварын тархалт АНУ, Итали, Иран, Испани, Швейцарь, Франц, ХБНГУ-д голомтлон тархаж байна.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 14 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарсан ч 14 хоногийн тусгаарлалтад хяналтад байгаа. ХӨСҮТ-д 12 өвчтөн  эмчлэгдэн хянагдаж байна. 

Өчигдөр Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлан тандалт, судалгааг хийж байна. Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 275 хүнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон бусад газруудад хуваарилан тусгаарлан ажиглалтад авсан. 

Мөн нийт 6,800 кг ачаа тээш ариутгаж, онгоцонд эцсийн ариутгалыг хийж аюулгүй болгосон бөгөөд өчигдөр халдварт өвчний дуудлага гараагүй сайхан мэдээтэй байна.

Ажиглалтад 2464 хүн байгаа бөгөөд тэдэнд 380 гаруй эмч, эмнэлгийн ажилтан тусламж, үйлчилгээг үзүүлж байна" гэв.